Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдлээ Б.Дашпүрэв: Иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв Голомт банк "Монгол Улсын шилдэг дижитал банк"-аар дахин шалгарлаа “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ Та угаарын хийн мэдрэгчээ шалгасан уу #ШУУД ГБХНХЯ болон НДЕГ-ын удирдлагууд суурь тэтгэврийн талаар мэдээлэл өгч байна Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой ажлын хэсэг байгууллаа Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ
Тавантолгойн 203 ажилтанг Хятад компанид шилжүүлэхгүй байхаар болжээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эв­лэ­лийн дарга С.Эрдэнэ өө­рий­гөө шатаасан билээ. Тэ­рээр компанийн удирд­лага­даа “”Эрдэнэс Таван­толгой” компанийн 203 ажил­­танг хятадын “TT JV CO” ком­панид шилжүүлэхгүй байх, хөдөлмөрийн хамтын гэрээ хийх” гэсэн хоёр шаард­лага тавьж байсан юм.

Тэгвэл өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиргаа, “Эв санааны нэг­дэл” Үйлдвэрчний эвлэл хоо­ронд хөдөлмөрийн хам­тын гэрээг байгуулсан бай­на. Ингэснээр нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаа­наас илүү нөхцөлөөр хангах болон Хөдөлмөрийн хуу­лиар шууд зохицуулаагүй асууд­­лаар ажил олгогч, ажилт­ны төлөөлөгчдийн хоо­рон­дын харилцааг зохи­цуулах боломжтой болж байна.
Мөн Хятадын “TT JV CO” компанид 203 ажилтанг шилжүүлэхгүй байхаар болсон гэж тус компанийн төлөөлөл бидэнд мэдэгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани  Цан­хийн Зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ. Харин ажил эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг компанийн удирдлагууд эхлүүлсэн байна. Дээрх 203 ажилтан нь Цанхийн Зүүн уурхайд ажилладаг ч “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолт явуулах боломж­гүй болсноос сул зогсолт хийж байсан юм.
0 Сэтгэгдэл
Яг эхлэх үү дээ, воолоостой нүүрс нь дүүрэн л гсн шүү дээ............
Хамгийн их уншсан