Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Урлан бүтээх төвийг хувьчлах асуудал шүүхийн хаалга татлаа
Хүүхдийн урлан бүтээх төвийг энэ онд өмч хувьчлалд оруулан нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг НИТХ-аас гаргасан.

Эл шийдвэр авьяас чадвар, сонирхолдоо хөтлөгдсөн 1400 хүүхдийн эрх ашгийг бүдүүлгээр зөрчлөө гэж тус төвийн сургалтад хамрагддаг хүүхдүүдийн эцэг, эхчүүд тайван жагсаал хүртэл зохион байгуулсан. Түүнчлэн одоо байгаа чигээр нь сэргээн засварлах боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс төдийгүй Европын холбооноос ирсэн төлөөлөгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл энэ асуудал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хаалга татжээ. Тодруулбал, шүүгч Ц.Мөнхзул Д.Сайнзаяа нарын нэр бүхий найман иргэний нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ху­ралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг өнгөрсөн ар­ван­­­­­­хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянасан байна.  Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нийс­лэ­­­лийн иргэдийн Төлөө­­лөгч­дийн хурлын 2015 оны арваннэгдүгээр са­рын 30-ны өдрийн 32/29 тоот “Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлах өмчийн зүйлсийн жагсаалт” тогтоолын хавсралтад буй “Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо Хүүхдийн урлан бүтээх төв” гэж заасан хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хү­лээн зөвшөөрүүлэхийг дурдсан байна. Шүүхээс энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзээд НИТХ-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ. Түүнчлэн хэрэгт ач холбогдолтой нот­лох баримтыг цуглуулах, шаард­лагатай бусад ажиллагаа явуу­­лахыг шүүгчийн туслах О.Чулуунбаатарт даалгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан