Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлгээр 10 оюутан сургана
ОХУ-ын М.Губкины нэрэмжит Нефть, Хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах 10 оюутан шалгаруулж, ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлгээр сургана.

  М.Губкины нэрэмжит Нефть, Хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцаа ба эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрхзүй ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрхзүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулах юм.

Бүртгүүлэхдээ энэ сарын 20-ноос ирэх сарын 15-ний хооронд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.

Шалгалтын зарыг БСШУЯ болон ГХЯ-ны цахим хуудсаар бүртгэлийн дараа жич мэдээлэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан