Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэдэн оноо авахаа мэдэхгүй хүүхдүүдийг бүртгэж сургуулиуд ашиг хөөж байна уу

ЭЕШ-ын дүн, оноо гарсны дараа л  их, дээд сургуулиуд элсэгчдээ, оноо тэнцэх хүүхдээ  бүртгэдэг байсан жишгийг  өнөөдөр олон хүн үгүйлж байна. Учир нь, дүн оноогоо мэдсэн хүүхдүүд аль сургуульд элсэх боломжтойгоо мэдэж авдгаас гадна олон сургуульд бүртгүүлж хий дэмий мөнгө үрдэггүй байсан болохоор тэр. 

Урьд жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээ мэдэж, оноогоо барьсан хүүхэд өөрийгөө ямар сургуульд орох болзол хангасныг мэдэж, тэндээсээ л өөрийнхөө дуртай мэргэжлийн анги байгаа эсэхийг хайж очдог, бүртгүүлдэг байсан. Гэтэл өнгөрсөн жилээс үүнийг өөрчлөн ЭЕШ-аас өмнө, аль хавраас сургуулиуд элсэгчдээ бүртгэдэг болгосон юм.

Энэ жилийн хувьд МУИС салхи хагалж  дөрөвдүгээр сараас өөрийнхөө сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүдийг  бүртгэж эхэлсэн. “Сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүдийг” гэхийн учир нь тэр хүүхдүүд элсэлтийн ерөнхий байтугай, ЕБС төгсөх шалгалтаа ч өгөөгүй байсан болоод тэр.
Ар араасаа залгаад бүхий л их, дээд сургуулиуд элсэхийг хүсэгчдээ  бүртгэж ирэх сарын эх гэхэд бүртгэлээ зогсооно гэж мэдэгдэж байгаа.  Түүгээр ч барахгүй бүртгэсэн хүүхдүүдээ ЭЕШ-ын нь оноогоор  жагсааж тэнцсэн, буюу өөрийн нь сургуулийн тогтоосон босго оноог давсан  нэгэн нь манай сургуульд суралцах болно гэж байна.

Албан бус мэдээллээр МУИС босго оноогоо 560 байхаар тогтоосон гэж байгаа бол ШУТИС-ийнх 450-550. Сургууль тус бүрээр нь сонирхуулбал, АШУҮИС 620-иос дээш, СЭЗДС 620, МУБИС 500-600, ХААИС 500, СУИС 400-420, ДХИС 580, ХУИС 560, ИЗИС 500, Төмөр замын Дээд сургууль 550, Мандах бүртгэл дээд сургууль 400, Шихихутаг Хуульзүйн дээд сургууль 550 гэжээ.

Уг нь, БСШУ-ы сайдын гаргасан “Ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноо тогтоох тухай” тушаалаар бол өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог 400 байхаар тогтоосон. Гэвч энэ босго оноо бол тухайн сургуульд бусад сурагчтай өрсөлдөх эрхээ олж авч байгаа оноо гэсэн үг. Тэгэхээр хэдий чинээ өндөр оноотой байна, төдий чинээ дээгүүр жагсч, дуртай сургуульдаа орох боломж нь нээгдэх юм.
 Гэвч элсэгчдийн шалгалтын оноо, дүн нь долдугаар сарын 1-нд гарч, батламжийг нь долдугаар сарын 3-ны дотор тараах учир хэн хэдэн оноо авахаа мэдэхгүй болохоор хүүхдүүд боломжтой гэсэн бүхий л хувилбарыг эрэлхийлэн олон сургуульд бүртгүүлж байна. Ухаандаа нэг сургуулийнх нь босго оноонд хүрэхгүй бол нөгөөд нь орчих магадлалтай гэсэндээ тэр.

Хэдийгээр 12 жил суралцаж ерөнхий эрдмийн мэдлэг эзэмшсэн ч гэсэн хүүхдүүд “далдыг хардаг далай лам” биш болохоор ЭЕШ-д ямар шалгууртай юу ирж, өөрөө ямар дүн авахаа мэдэхгүй тул ёстой л “юмыг яаж мэдэхэв” гээд өндөр нам оноотой өөр өөр хэд хэдэн сургуульд бүртгүүлж бүртгэлийн хураамжаар эцэг эхээ шаналгах ажил нэмэгдэх нь энэ.
Ингээд л айл өрхийн  эдийн засаг, мөнгөний яриа гараад ирнэ.  Сургууль тус бүрийн бүртгэлийн хураамж өөр өөр байгаа ч дунджаар  10-15 мянгын хооронд байгаа юм. Тэгэхээр дунджаар нэг сурагч дөрвөн сургуульд бүртгүүлнэ гэж тооцоход л багагүй мөнгө гарах нь тодорхой. Харамсалтай нь, оноо нь хүрээгүй юм уу, өөр нэгэнд нь элсэхээр боллоо гэхэд энэ мөнгийг эргүүлж өгөхгүй гэдгээ сургуулиуд хэдийнэ зарлачихсан. Оноо нь хүрлээ ч гэсэн тухайн сургуульд бүртгүүлсэн, оноо нь хүрсэн олон хүүхэд байвал бас оноогоор жагсааж өрсөлдөнө. Ингээд тэнцэхгүй бол яахав.

Мөн 2016-2017 оны хичээлийн жилд Монгол Улсын их дээд сургууль, коллежийн, бакалаврын түвшний сургалтын өдрийн ангид элсүүлэн сургах оюутны тоог ч яам нь батлаагүй байгаа энэ  үед сургуулиуд их дээд сургуульд элсэх  гэсэн хүүхдүүдийн сонирхол  дээр тоглож хүссэн бүгдийг  бүртгэн мөнгө олж байна уу даа хэмээн хэн хүнд хардах сэтгэл төрөөд байгааг нуух юун.

Хэдийгээр их, дээд сургуулиудын захирлууд  энэ жил сургалтын төлбөрөө нэмэхгүй гэдэг сайхан үгээр эцэг, эхчүүдийн чихийг мялаасан ч бүртгэл нэрийдлээр багагүй мөнгө олж үүнийгээ нөхөж байгаа юм биш биз.


0 Сэтгэгдэл
Ene arai heter ch bnaa
ГАНТӨМӨР ГЭЖ БУДЛИАНЫ ЭЗЭН СОНГУУЛЬ ГЭЭД ЯАМАА ХАЯИХААД АЛГА БОЛОО БИЗЭЭ. бОЛОВСРОЛЫГ САМАРСАН ЭНЭ НӨХӨР ЯАРАЛТАЙ ЭНЭ АСУУЛТАНД ХАРИУ ӨГӨХ ЕСТОЙ
Боловсролын яам үүнийг сургууль тус бүрээр нь шалгаж эцэг эхчүүдэд үнэн зөвөөр нь хурдхан мэдээллэх хэрэгтэй байна.
Шал худлаа мэдээлэл тавиж ард нийтийг үймүүлэхээ болилдоо. Тавьж л байвал эх сурвалжгүй мэдээлэлд итгэхгүй болгоомжтой хандахыг хүсье
Энэ асуудлыг боловсролын яам шийдэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь мөнгө л олох зорилготой. Тэртэй, тэргүй элсэлтээ авна нь тодорхой байтал бүртгэл нэрээр мөнгө хүүлж байна Ялангуяа МУИС.
Eniig neeree etseg ehuud anhaaraldaa avch yamnii gadna tald ochij sanal hurguuleh heregtei yum bn shu
Яам нь анхааралдаа авч зарим мөнгө олох луйврыг зохицуулмаар юм. зүгээр сууж байгаад л 10-15 мян хууль бус шүү дээ. юу ч зохицуулж хийдэггүй юм бол яамаар яах юм бэ. Сайд л хүртэл сургуулиуд өөрөө мэднэ гээд л энэ хэдэн их сургууль бүр давраад захирагдахгүй юмгүй дэндүү байх юм
Одоо монголд өндөр мэрэгжилтэй хүн бус танилтай хүн л орно.Та нар хардаа Гайхал Эрдэнэ сайд 3 тамир сургуулийнхаа үүдний жижиүүрийг дүүргийн хуралд дэвшүүлээд 2-3 дээд сургууль төгсөөд жижиүүр хийгээд суудаг хүн байх уу.Төгссөн чмарч сургуульгүй зодоонч хэнтий аймагт нэр дэвшээд Энхбаяр сурталчлаад явж байна .Энэ эмэгнэл бишүү
одоо бол бүр элсэлт хамаагүй мөнгө авахын тулд урьдчилж бүртгээд дараа нь чиний оноо хүрээгүй учир элсэх боломжгүй гээд л гүйцээ.зөвхөн мөнгө ардчилсан төр минь яанадаа яана
Өнөөдөр монголын боловсролын систем дампуурч байна.Та бүхний муулаад байдаг социализмын үед хэрэгцээгээ харгалзаж элсэлтийн хувиар хийдэг байсан бол одоо гарах зардлаа тооцоод түүнийгээ нэг хүүхдээс авах төлбөртөө хуваагаад хэдэн хүн элсүүлэхээ шийддэг болж.төрд бол төгссөн хүмүүс ажил орох эсэх нь огт хамаагүй зөвхөн мөнгө л олох....
zuv sedev hundsun bn setguulchee. odoo gants surguuliin tuluulluus bish uls huviin surguuliud yam tamgiin gazriin ajiltnaas n todruulga hiigeed bichih heregtei.
Хамгийн их уншсан