Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Кинг-Конг”-ийн дурлалт бүсгүй Наоми мэндэлжээ
Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Наоми Уоттс 1968 оны энэ өдөр Английн Кент гүнлэгийн Шорехейм хэмээх хотод төржээ. Наоми багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан гэдэг. Тийм ч учраас жүжигчний мэргэжлээр суралцжээ. Сургуулиа дүүргээд байнгын тогтвортой орлоготой ажил хайж, энд тэндхийн сонгон шалгаруулалтад ороцлож байхдаа Николь Кидмантай танилцсан байна.  Тэр цагаас өнөөг хүртэл дотно нөхөрлөдөг аж. Улмаар 1986 онд “Зөвхөн хайрын төлөө” кинонд анхны туслах дүрээ бүтээжээ. Харин “Малхолландын жолоодлого” киноны гол дүрд тоглосон нь түүнд алдар нэрийг авчирсан юм. Дэвид Линчийн энэхүү кино “Оскар”-т нэр дэвшиж, Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг авч, кино шүүмжлэгчдийн зүгээс Наомиг ихэд үнэлсэн байдаг. Ийнхүү 33 насандаа Холливудад байр сууриа олсон түүнийг Христийн настай шинэ од хэмээн хэвлэлээр бичдэг байжээ. Гэхдээ 2005 онд “Кинг-Конг” кинонд тоглосон нь төсөөлж ч байгаагүй алдар хүндийг авчирсан юм. Питер Жексоны найруулсан уг кинонд Наоми аварга том сармагчин Кинг-Конгийн дурлалт бүсгүй Энн Дэрроугийн дүрд маш чадварлаг тоглосон билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан