Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чихрийн шижин өвчнийг таван жилийн дотор анагаах боломжтой

Улсын I төв эмнэлэг, II төв эмнэлэг, Шастины нэрэмжит III төв эмнэлэг болон Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Монголын уламжлалт анагаах ухааны хүрээлэн, БНХАУ-ын “Чи Ю” групптэй хамтран чихрийн шижин өвчнийг эмчлэх “Өөрийгөө эдгээх арга” нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн уг төсөлд чихрийн шижин өвчтэй 260 гаруй хүн хамрагдаж цусны эргэлт сайжруулдаг соронзон долгион бүхий тусгай төхөөрөмж суурилуулсан гутал өмсч өвчнөөсөө салах боломжтойг төслийн багийнхан хэлж байсан. Тэгвэл эл эмчилгээний үр дүн эерэг байгаа тухай эмч мэргэжилтнүүд хэлж байна.

“Би 14 жилийн өмнө чихрийн шижин өвчнөөр оношлогдсон. Тогтмол инсулин хийлгэж эмчийн хяналтад байдаг байлаа. Өнгөрсөн жил эмчийнхээ зөвлөсний дагуу энэ төсөлд хамрагдсан. Төсөлд хамрагдсан хүмүүсийг сононзтой гутлаар үнэгүй хангаж, сар бүр сахрын хэмжээг хэмжих байдлаар үр дүнг нь үзэж байсан. Соронзон гутал өмссөн хүмүүс 2-3 сард үр дүнг нь үздэг гэж байсан. Миний хувьд хоёр сар гаруй өмсөөд сахараа хэмжүүлэхэд илт буурсан байсан. Ер нь, чихрийн шижин ч гэлтгүй үе мөчний өвчний шинж тэмдэг ч арилсан нь анзаарагдсан” хэмээн төсөлд хамрагдсан Ч.Оюунсүрэн ярьж байна. Төслийн үр дүнг танилцуулах өдөрлөгийн үеэр Монгол, Хятадын эмч нар уг бүтээгдэхүүний үр өгөөж өндөр байгааг онцлоод чихрийн шижин өвчтэй хүн соронзон гутлыг таван жил тасралтгүй өмсч байж бүрэн эдгэх боломжтой гэж байв. Бүтээгдэхүүнийг арваннэгдүгээр сараас Монголд албан ёсоор худалдаанд гаргахаар зэхэж байгаа ажээ.

1 Сэтгэгдэл
гутал авах хаяг өгнө үү их баярлалаа
Хамгийн их уншсан