Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Орос маягийн өгөөмөр зан

Б.БАДРАЛ


Рио-де-Жанейрогийн Паралимпын тоглолтын нээлтээр Оросын далбааг барьж жагссан Беларусийн Спортын яамны ажилтан Фомочкинд оросууд байр бэлэглэв. Энэ тухай Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Facebook” хуудсан дээрээ мэдэгдсэн байна. Найзынх нь найз нь түүнд хандан Фомочкины зоримог үйлдэлд талархаж байгаагийн илрэл болгон байр бэлэглэх хүсэлтэйгээ хэлээд тус болохыг хүссэн аж. Захарова хүсэлтийг ёсоор болгож яамны шугамаараа Фомочкинтой холбогдон ойлголцолд хүрчээ. Тэрээр “Болсон бүгдийг тоочих хэрэггүй байх. Ямар ч байсан байр жинхэнэ гэдгийг би өөрөө очиж шалгасан. Манай беларусийн баатарт ийм бэлэг өгсөн нууцлаг Монте-Кристо гүн гээч хэн болохыг маргааш олж мэдэцгээгээрэй” гэжээ.  Оросын паралимпын тамирчдыг допинг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлгүй хардалтын улмаас шигшээг бүхэлд нь тэмцээнээс хассан юм. Үүний дараанаас Орос оролцоогүй ч далбааг барьж алхах тухай яригдаж эхлэхэд тоглолтын үеэр улс төрийн шинжтэй ямар нэг үйлдэл хийх хориотой гээд Оросыг туг далбааг барьж алхсан улсын тамирчныг төдийгүй шигшээг нь тэмцээнээс бүхэлд нь хасах хүртэл арга хэмжээ авна гэж анхааруулж байв. Гэхдээ л есдүгээр сарын 8-нд болсон нээлтийн ажиллагаан дээр Беларусийн Спортын яамны ажилтан Фомочкин Оросын далбааг мэдэгдүүлэлгүй авч орсон төдийгүй 100 орчим метр газар дэлгэн алхсан. Үүний дараа Оросын далбааг хурааж, Фомочкиныг Паралимпын тэмцээнээс хөөсөн юм.
0 Сэтгэгдэл
araggui belay russi
araggui belay russi
ёстой жинхэнэ цагаан орос мөн дөө.Ийм хүмүүсийг л эх оронч, үндэсний үзэлтэн гэдэг юм шүү дээ.
estoi mundag ooriinhooroo baij chadsan mundag zaluu.
Хамгийн их уншсан