Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утаа улам өтгөрч байна


Б.МЯГМАРЖАВ

Нийслэлийн агаарын бохирдлын эсрэг авсан арга хэмжээ үр дүнгээ өгч, бохирдуулагч бодисын нөлөө багассан гэж өмнөх Засгийн газар мэдээлж байсан ч өнөө жил утаа “өтгөрч”, агаарын чанар муудсан гэдэгтэй эрх баригчид маргахгүй байх. Учир нь, агаарын чанарын автомат станц болоод автомат бус багажаар хэмжсэн дүнг харахад агаар бохирдуулагч бодисын хэмжээ өнгөрсөн жилээс ихэссэн дүн гарсан юм. Жишээ нь, “PM10” буюу 10 микроноос бага диаметртэй нүдэнд харагдахуйц тоосонцрын агууламж 26 хувиар, “PM2.5” буюу нүдэнд харагдахгүй тоосонцрын дундаж агууламж  27 хувиар, азотын давхар исэл 26 хувиар тус тус ихэссэн байна.

Хэдийгээр дүүрэг бүрд агаарын чанар янз бүр байгаа ч тоон үзүүлэлтээр 50 байж цэвэр агаартайд тооцогдох ёстой Улаанбаатар хотын дүүргүүдийн агаарын чанар илт мууджээ. Жишээ нь, өчигдрийн 18.00 цагийн байдлаар гэхэд л Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчимд 50 байх ёстой агаарын чанар 1067-д хүрч, аюулын харанга дэлдсэн байлаа. 501 хүрэхэд л маш их бохирдолтойд тооцогдож, “онц” байдал зарлах ёстой  ч захын дүүргүүд өтгөн утаанд “замхарч” өглөө, оройдоо үзэгдэх орчин “0” зааж байна. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, цаашдын өвчний ул, суурь болох өндөр магадлалтай ч Засгийн газар доривтой алхам хийхгүй, өнөөдөр гэхэд л хатгалгаа өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь утаа ихтэй гэр хорооллын бүст амьдардаг гэх “аймшигт” статистик гарчээ.

Шөнийн цахилгааны тарифыг тэглэх боломж бий юу

Харин агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын яндангаас гарч байгаа утаатай тэмцэх ёстой гэж эрх баригчид томьёолж байна. Ингэхийн тулд цахилгаан халаагуурыг нэн түрүүнд дэмжиж, цахилгааны үнэд Засгийн газар оролцож байгаа ч зарим нэг бэрхшээл гарсаар байна.

Одоогоор гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжиж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тоолууртай гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр хэрэгжиж байгаа. Хөнгөлөлтөд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдахаас 60 гаруй  хувь нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчид юм байна. Нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг тус компанийн нийт хэрэглэгчийн тоо 345 мянгыг даваад байгаагаас 147 мянга нь гэр хорооллын бүсэд хамаардаг өрхүүд юм.

Гэсэн ч шөнийн цахилгааны хөнгөлөлт төдийлэн үр дүнгээ өгөхгүй байгаа талаар иргэд гомдоллож сууна. Тиймээс ч цахилгаан халаагуур гэхээсээ илүүтэй нүүрсээ шатааж байгаа. Мөн эдийн засаг хямралтай байгаа учир нүүрс худалдан авах чадваргүй айлуудын тоо нэмэгдэж тэр хэрээр дугуй болон шатааж болох төрөл бүрийн зүйл түлж агаарын бохирдлыг улам нэмэгдүүлж дарин дээр давс гэгч л болж байна. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны оршин суугч Д.Наранцэцэг “Өглөө, оройдоо гараад явахаар хоолой аргаж хорсоод хэцүү байдаг. Манай энэ хавь ядуу өрх олонтой. Тэд нүүрсээ худалдаж авч чадахгүйгээс өөр олон зүйлс шатааж байгаа байх. Өнгөрсөн жил утаа арай гайгүй байсан. Энэ жил ингэж нэмэгдэж байгаа нь эдийн засагтай ч холбоотой байх. Энэ айлуудад арга хэмжээ авахгүй бол утаа нэмэгдсээр л байх болно” хэмээн ярьсан юм.

Хотын удирдлагуудын зүгээс энэ жил агаарын бохирдлыг бууруулахын тулд дээрх нүүрсээ худалдан авч түлэх боломжгүй амьжиргааны түвшин доогуур ядуу айл өрхүүдийг боловсруулсан түлшээр хангана гэж буй. Хотын утааг бууруулах бас нэг гарц нь өвлийн гурван сарын турш дээрх айл өрхүүдийг нийтийн халаалттай байранд түр суурьшуулах, дээр нь гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны тарифыг өдөр шөнө гэж ялгалгүй хөнгөлөх эсвэл сар бүр суурь хураамж авч цахилгааны хэрэглээг хязгааргүй болговол үр дүнд хүрэх талаар иргэд уламжилж байна. Хэрэв цахилгааны үнийг чөлөөлж сард суурь хураамж аваад хэрэглээг хязгааргүй болговол айл өрх болгон л цахилгаан халаагуур хэрэглэх болно.

“13 мянга шахам гэр хорооллын өрх халаагуур ашиглаж өвөлжсөн” нийслэлд цахилгаан халаагуур хэрэглэж буй айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ нь 2015-2016 онд шилжих хүйтний улиралд  халаалтаа хэрхэн шийдсэнээс хамаараад 260-2600 кВт.ц байсан байна. Цахилгаанаар халаалтаа шийдсэн өрхийн сарын дундаж хэрэглээ 500 кВт.ц-аас дээш байна гэж үзвэл нийслэлд өнгөрсөн онд 13 мянга шахам гэр хорооллын өрх халаагуур ашиглаж өвөлжсөн гэх тооцоо бас гарч байжээ.

Гэхдээ цахилгаан халаагуур хэрэглэх айл өрх өсөхийн хэрээр гал түймрийн аюулгүй байдлын ажиллагааг ханган ажиллах шаардлагатай. Сүүлийн үед цахилгаан халаагуур, бойлуур гар аргаар хийх нь ихсэж байгаагаас хүний амь нас, эд хөрөнгөд халтай олон үр дагаврыг дагуулж байна. Тиймээс УБЦТС ТӨХК-иас цахилгаан халаагуур шинээр тавьсан үедээ ямар ч аюулгүй мэт санагдах боловч эдэлгээний явцад чийгтэй нойтон байх, цахилгааны утас нь ил гарах, бүрээс нь урагдах, хүүхэд оролдох, санамсаргүй байдлаар аль нэг утас холболт нь тасрах зэрэг нөхцөл үүсэхэд уг халаагуур нэн аюултай зүйл болон хувирдаг. Тиймээс үйлдвэрийн баталгааны бичиг, гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан халаагуур авч тавихыг зөвлөж байгаа юм.

Стандартын халаагуурууд ихэнхдээ шаталсан болон хугацааны тохируулгатай байдаг бөгөөд халаагуурын худалдан авалтыг хийхдээ энэ үзүүлэлтийг шалгаж авах шаардлагатай юм байна. Энэ нь тохиромжтой дулаанаа хэрэглэх, цахилгааны мөнгийг хэмнэх, цаашлаад цахилгаан эрчим хүчийг үр ашигтай зарцуулахад ач холбогдолтой гэнэ. Худалдаанд байгаа стандартын халаагуурууд нь янз бүрийн зориулалттай байдгаас зарим үед ахуйн зориулалттай биш халаагуурууд нь ил улайсах утастай байх нь бий. Иймд халаагуурыг худалдан авахдаа галын аюулгүй байдлыг хангах үүднээс ил улайсч байгаа хэсэг байхгүй, ахуйн зориулалтын халаагуурыг авах нь зүйтэй юм.

0 Сэтгэгдэл
MAH-iin bodlogo sh dee.hot tuluvlultiig zogsooj ali boloh utaa ntr geed yaduuraliig ulam sain yaduuruulah geed MAH-aas yavuulj bgaa bodlogo.undestengee ustgah zoriulttai
бхд яаж арилахын бээ
GAZAR UMCHILULUU XUULIIG GUIBUULALGUI YABUUL UURUUR XELBEL SHINEER GAZAR UMCHILJ BAIGAA IRGEND SUMAND 5000M2. AIMAGIIN TUBD 3500M2 GAZARAA UG TEGBEL UTAANDAA XAXAJ UXEXGUI
ODOO IIM BAIGAA YUM CHINI ES EXLEXEER YAANA DAA,,,,,,,,,,,,,,,,
Pizda naad hediig chin ***** yumsan
gazaar byh asuudliig shiideh esbel oron suutsjuulh ger horoololgyi boloh
800 terbum zartsuulsan gesen vv? tegeed utaa arilaagvi bvr bagasaachgvi bna, tegeheer yasan baihnuu? bvgd idej uusan bh n, odoo Mongol ulsad hariutslaga gej vnendee haana ch alga, ih tsewerlegee l hiih tsag yaltchgvi bolson bna, ih tsewerlegee?????
Энэд хотын удирлага ямарч буруугүй . Өөрсдөө утаа гаргачихаад юу яриад байна
Утаатай тэмцэх хамгын шилдэг арга бол ( гадаадад өргөн хэрэглэж байгаа) хийн(газ) халаагуураар ажилдаг зуух,плитка,бойлер г.м түгээмэл хэрэглэх, өөр зам байхгүй. Цахилгаанд ч хэмнэлттэй, агаар ч бохирдуулахгүй. Хөгжилтэй орон хийн хоолойгоор дамжуулж халаалтын хамаг асуудлаа шийдэж байна. Манайд жил болгон хэдэн тэр бумаар төсөвлөж хувааж идэхээс өөр ашиг гарсан юм алга.
Хамгийн их уншсан