Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Хятадад цаазын ял хүлээж байсан дөрвөн хүнийг цагаатгалаа
Хүчирхийлэл, аллагын хэргийн төлөө 13 жилийн өмнө хуулийн дээд хэмжээ цаазаар авах ялаар шийтгүүлсэн дөрвөн хүнийг Хятадын шүүх хянаж үзээд энэ хэргийг үйлдээгүй юм байна хэмээн цагаатгэлээ гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Агентлагийн мэдээгээр бол Хуан Чжицян, Фан Чуньпин, Чэн Фагэнь, Чэн Лихэ гэдэг дөрвөн хүнийг 2003 оны долдугаар сард Зиндэжэнь хотын шүүхээс 2000 оны тавдугаар сард Лэпини хотод дээрэм хийж эмэгтэйг хүчирхийлэн алсан хэмээн цаазаар авах ялаар шийтгэсэн юм байна.
Сэжигтнүүд давж заалдсан ч 2004 оны арваннэгдүгээр сард шүүх ялыг нь хэвээр үлдээжээ. Харин 2006 онл хэргийг дахин хянаж үзээд ялыг нь гүйцэтгэхийг хоёр жилээр хойшлуулж. Гэхдээ яллагдагчид давж заалдсан хэвээр байснаас сая Зянси мужийн ардын дээд шүүх хэргийг нягталж үзээд нотлох баримт хангалтгүй гэж үзээд тэднийг буруугүй гэж үзсэн байна.
Үүнээс гадна шүүхийн төлөөлөгч Ся Кэцинь энэ дөрвөн хүнээс уучлал гуйгаад, төрөөс нөхөн төлбөр нэхэх эрхтэй гэжээ.
Үүний өмнө хятадын Не Шубинийн гэр бүлийнхэн 21 жилйин өмнө болсон аллагад буруугүй нь тогтоогдсон учраас төрөөс 14 сая юанийн нөхөн төлбөр шаардаж байсан юм. Түүнийг 1995 онд хүчирхийлэл, аллагын гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж 21 жил шоронд хорьсоны дараа буруугүй нь тогтоогдсон юм.
Хятадад олон жилийн дараа сэжигтнийг тухайн гэмт хэрэгт буруугүй болохыг тогтоож байгаа нь нэг биш удаа тохиолдож байгаа юм.
Өвөр Монголд Жао Жихун гэгч залууг аль 1996 онд цуврал аллага үйлдсэн хэмээн 2015 оны хоёрдугаар сард цаазаар авсныг нягтлаад гэм буруугүй гэж үзсэн юм. Төр гэр бүлийнхнээс нь уучлал гуйж 330 мянган долларын нөхөн төлбөр өгсөн юм.
ХҮНИЙ ЭРХ ЭРХ ЧӨЛӨӨГ БУЛААСАН БУРУУ ШҮҮСЭН ШҮҮХ ЦАГДААГЫН АЖИЛТНУУДАД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВДАГГҮЙ БОЛОХООР ТЭД ХАЙНГА АЖИЛЛАЖ АЛДСАН АЛДААНДАА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙГЭЭС ИЙМ ХАРАМСАЛТАЙ ХЭРГҮҮД ГАРЧ БАЙГААГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ЭЭ.ХАРИН ХЯТАДУУДАД ШУДАРГА ШҮҮХ,ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БАЙНА.
Хүчирхийлэл, аллагын хэргийн төлөө 13 жилийн өмнө хуулийн дээд хэмжээ цаазаар авах ялаар шийтгүүлсэн дөрвөн хүнийг Хятадын шүүх хянаж үзээд энэ хэргийг үйлдээгүй юм байна хэмээн цагаатгэлээ гэж Синьхуа агентлаг мэдээллээ. Агентлагийн мэдээгээр бол Хуан Чжицян, Фан Чуньпин, Чэн Фагэнь, Чэн Лихэ гэдэг дөрвөн хүнийг 2003 оны долдугаар сард Зиндэжэнь хотын шүүхээс 2000 оны тавдугаар сард Лэпини хотод дээрэм хийж эмэгтэйг хүчирхийлэн алсан хэмээн цаазаар авах ялаар шийтгэсэн юм байна.
Сэжигтнүүд давж заалдсан ч 2004 оны арваннэгдүгээр сард шүүх ялыг нь хэвээр үлдээжээ. Харин 2006 онл хэргийг дахин хянаж үзээд ялыг нь гүйцэтгэхийг хоёр жилээр хойшлуулж. Гэхдээ яллагдагчид давж заалдсан хэвээр байснаас сая Зянси мужийн ардын дээд шүүх хэргийг нягталж үзээд нотлох баримт хангалтгүй гэж үзээд тэднийг буруугүй гэж үзсэн байна.
Үүнээс гадна шүүхийн төлөөлөгч Ся Кэцинь энэ дөрвөн хүнээс уучлал гуйгаад, төрөөс нөхөн төлбөр нэхэх эрхтэй гэжээ.
Үүний өмнө хятадын Не Шубинийн гэр бүлийнхэн 21 жилйин өмнө болсон аллагад буруугүй нь тогтоогдсон учраас төрөөс 14 сая юанийн нөхөн төлбөр шаардаж байсан юм. Түүнийг 1995 онд хүчирхийлэл, аллагын гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж 21 жил шоронд хорьсоны дараа буруугүй нь тогтоогдсон юм.
Хятадад олон жилийн дараа сэжигтнийг тухайн гэмт хэрэгт буруугүй болохыг тогтоож байгаа нь нэг биш удаа тохиолдож байгаа юм.
Өвөр Монголд Жао Жихун гэгч залууг аль 1996 онд цуврал аллага үйлдсэн хэмээн 2015 оны хоёрдугаар сард цаазаар авсныг нягтлаад гэм буруугүй гэж үзсэн юм. Төр гэр бүлийнхнээс нь уучлал гуйж 330 мянган долларын нөхөн төлбөр өгсөн юм.
0 Сэтгэгдэл
ИРГЭН

2016.12.23
2016.12.23