Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн хүүхэд төрүүлсэн эх 44 настайдаа тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо



1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хууль батлагдсанаар малчдын тэтгэвэр тогтоолгох нас урагшилж, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор болж байна.

20-иос доошгүй жил ажиллахдаа 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 настайдаа, нийт 20-иос доошгүй ажиллахдаа 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй болов.

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болжээ. Дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан хүүхэд төрүүлсэн бол есөн жилийг тус тус нийгмийн даатгал төлсөн хугацаан дээр нэмэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд төрүүлсэн эх 50 настайдаа тэтгэвэр тоолгох эрх үүсдэг байсан бол уг хууль батлагдсанаар төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.6 жилээр тооцож, дөрвөн хүүхэд төрүүлсэн эх 50 биш 44 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх үүсч байна.

Үүнээс гадна хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй эхийн даатгалыг албан байгууллагад ажилладаг байгаад нийгмийн даатгал төлдөг байсан бол тухайн байгууллага нь гурван жил нийгмийн даатгалыг нь тасралтгүй төлөх зохицуулалтыг хийжээ. Хэрвээ тухайн ээж нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлдөг байсан тохиолдолд гурван жилийн хугацаанд нийгмийн даатгал, тэтгэмжийн сангаас төлнө. Мөн тухайн ээж ажил эрхэлдэггүй, нийгмийн даатгал төлдөггүй байсан тохиолдолд гурван жилийн хугацааны шимтгэлийн 50 хувийг төрөөс, 50 хувийг хувиасаа төлдөг байхаар тус тус зохицуулжээ.

-Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулжээ. Өмнөх хуулиар бол заавал, сайн дурын даатгалтай эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож олгодог байжээ.

-Хүүхдээ асарч байх хугацаандаа дараагийн хүүхдээ төрүүлсэн эхэд төрөлт бүрт нь жирэмсний болон амралтын тэтгэмж өгөхөөр зохицуулжээ. Өмнөх хуулиар хүүхдээ асар байх хугацаандаа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхэд л тэтгэмж олгодог байжээ.

4 Сэтгэгдэл
Би 4хүүхэдтэй ээж.нэг хүүхэдийн үрчлүүлсэн.нэг нь 5насанл өнгөрсөн.тэтгэвэрт гарахад энэ нас барсан хүүхэд 6нас хүрээгүй гээд 1.6авч чадсангүй.
Сайн байна уу би 4 хүүхэдтэй хэдэн настайдаа тэтгэвэр тогтоолгож болох вэ. Одоо 49 настай
харин тиимээ хариу ѳгѳх буянтан бдгүй л юм бхдаа гж
Энэ 4-н хүүхэд төрүүлсэн эх 44-н насандаа тэтгэвэрт гарах хууль нь батлагдсан юмуу
харин тиимээ хариу ѳгѳх буянтан бдгүй л юм бхдаа гж
3 hvvhedtei eejvvd yaahiin be dandaal 4 hvvhed geed bhiin 3 hvvhedtei eej heden baca daa tetgvert garah ym be heleed ogooch
Тэтгэврийн шинэчилсэн хууль хаанаас харж болох бэ?
яг нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн хуулиндаа 2019 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөгдөнө гэж байсан
Хүүхэд төруулээгүй чи юундаа ядардийн . Хүүхэд өсгэх маш том ажил сувай минь
4 хүүхэдтэй 50 настайдаа тэтгэвэрт гараад тэтгэврээ авч байгаа хүнд 1.6 жилийн нэмэгдэлд харагдах уу
Энэ хууль хэзээнээс мөрдөгдөж эхлэх юм бол одоогын хуулинд ийм заалт байхгүй
яг нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн хуулиндаа 2019 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөгдөнө гэж байсан
mmmkhn
hezenees ehelj heregjih ym
хууль дээр хаана нь тийм заалт байна аа хүмүүсээ. хуулиа уншаач ээ 3 жил нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх заалт угаасаа л байдаг ш дээ
huulia unshaach haana ni tiim zaalt bna ajillasan jiliig l 1.6-aar nemj tootsono gesnees tetgevert garah nasand uurchlult oroogui
Ер нь эмэгтэйчүүд нь хүүхдээ гаргаж гэртээ суугаад, эрэгтэйчүүд нь ажил хийж их цалин авдаг бодлоготой болсон нь дээр дээ. Ямар ч чадваргүй, сул хүүхнүүд орон тоо бөглөж ажил хийсэн нэр зүүх юм.
Huuhed toruuleegui ni yaahiin ch geh shig tegeed gargaach eswel ulsdaa ajilaach olon huuhed gargasan bid nar chini zugeer suugaagagui ulsaa hun amiin toogii ni nemj bgan bishuu ulsad hodolmorloson shig l bid nar chini olon jil huuhdee gerte harj hodolmorloj l bnashdee uls ni ingej harj uzej bgad ni bauarlaj bnoo bi 4 huuhedtei hun 6 jil ulsaas tologdono gehed nadad heretei
Хүүхдээ харж байгаа эмэгтэй сүүлийн 12 сар заавал шимтгэл төлж байж 4 арын тэтгэмж авна гэх шиг. Тэтгэвэрт 44 настай гарна гэнэ үү. Нөгөө тэтгэвэрийн насыг уртасгана гэсэн яасан. Логикгүй. Нийгмийн даатгалын данс аривжуулах бодлогоо төр залиар хийж эхэлсэн байна.
Сайн ч тал бий, муу ч тал байгаа байх. Муу нь гэвэл 90-ээд онд олон хүүхэдтэй эхчүүдийг 30-40-тэйд нь тэтгэвэрт гаргасан. Тэд дөнгөж 200 мянган төг тэтгэвэр авдаг. Яагаад гэвэл нас хүрээгүй, бас хөдөлмөрлөсөн жил цөөн. Ажилд орох гэхээр тэтгэврийн хүн гээд голдог. Амьдрал гуцуу, иймэрхүү.
хүүхэд төрүүлээгүй нь яахын., Эмэгтэйчүүдийг арай дэндүү ялгаварлан үзэж байгаан бишүү, Нийгэмд ийм үзэл байж болохгүй шүү дээ. Адилхан эмэгтэй хүн
Хүүхэд төруулээгүй чи юундаа ядардийн . Хүүхэд өсгэх маш том ажил сувай минь
Hen hvvl batlagdsanaar huhed toroh hun olon boloh uu?
Hen hvvl batlagdsanaar huhed toroh hun olon boloh uu?
Төсвийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмэгтэйг хүүхэд харгалзалгүй 50 настайд нь өөрийн хүсэлтээр тэтгэвэрт нь гаргадаг баймаар байна.
Bi ug ni 4 xuuxed turuulsen yum daanch baga xuuxdee oi xurgeed uvchnii ulmaas aldsan iim nuxtsuldvyaax yum bol
mongoliin urs mash olonboltugai
Hen hvvl batlagdsanaar huhed toroh hun olon boloh uu?
Хамгийн их уншсан