Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Леонардо ди Каприо шинэ найз бүсгүйтэй болов

Саяхан л ганц бие болж буйгаа зарласан Холливудын жүжигчин Леонардо Ди Каприо шинэ найз бүсгүйтэй болсон бололтой. Дандаа дэлхий топ моделиудтай хайр дурлалаар холбогдож байсан тэрээр энэ удаа харин өөртэйгө мэргэжил нэгт, жүжигчин бүсгүйг сонгожээ. Тэр бол “Уолл Стритийн чононууд” кинонд хамтран тоглож буй Австралийн жүжигчин Маргот Робби хэмээх бүсгүй гэнэ. Кино зураг авалтын талбайд танилцсан тэд саяхнаас дотно харилцаатай болсон гэх шуугиан дэгдээд байсан ч энэ мэдээлэл хараахан батлагдаагүй байсан юм.

Тэгвэл “Нью-Йорк Пост” сонин Леонардог өнгөрсөн долоо хоногт дурлалт бүсгүйнхээ Нью-Йорк дахь гэрт шөнийг өнгөрүүлсэн гэдгийг олж мэджээ. Тэдний хамдаа байх цаг хугацаа олширсоор саяхан л гэхэд машин дотроо үнсэлцэж байгаа хэвлэлийн дуранд өртсөн байна. Түүнчлэн хос хоёр Нью-Йоркийн “Darby Downstairs” хэмээх пабд үйлчлүүлэх үедээ тэнд байсан бусад зочдыг гарахдаа гар утсаа  шалгуулж, тэдний зургийг авсан эсэхээ үзүүлэхийг хүсч байсан гэдэг мэдээ бий. 

Холливудын хамгийн сайхан залуусын нэг гэлцдэг Леонардо өмнө нь Бар Рафаели, Блэйк Лайвли нартай хамтран амьдарч байсан, хамгийн сүүлд Виктория Секретийн загвар өмсөгч Эрин Хитертоноос өнгөрсөн аравдугаар сард салсан юм.

Леонардогийн үйлчлүүлсэн паб

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан