Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
ХОЙД СОЛОНГОСТ ЭМЭГТЭЙ ХҮН ДУГУЙ УНАХЫГ ХОРИГЛОВ
Тэртээ 1990 онд Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын том албан тушаалтны охин дугуй унаж яваад осолд орж амиа алдсанаас хойш тухайн үеийн их удирдагч Ким Чен Ир эмэгтэй хүн дугуй унахыг хориглосон тусгай хууль гаргасан юм. Улмаар Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дугуй унаж байгаа эмэгтэй хүний дүр нь ёс суртахуунгүй төдийгүй, социалист аж төрөх байдалтай огт нийцэхгүй гэсэн ухуулга сурталчилгааны ажлыг олон жилийн турш явуулсаар ирсэн. Гэвч цаг цагаараа байдаггүй болохоор Ким Чен Ирийн хүү Ким Чен Ун энэ хуулийг түр хугацаагаар зогсоож, өнгөрсөн жилээс эмэгтэй хүнийг дугуй унахыг зөвшөөрөөд байсан. Ингээд ч зогссонгүй эмэгтэйчүүдийг ээмэг зүүх, өндөр өсгийтэй гутал өмсөхийг хүртэл зөвшөөрсөн. Гэтэл сүүлийн үед эмэгтэйчүүд нь энэ их эрх чөлөөг “урвуугаар” ашиглаад байгаа бололтой. Иймд энэ сарын 10-наас эхлээд эмэгтэйчүүдийг дугуй унах төдийгүй дугуйны ард сундлан явахыг хориглосон байна. Ким Чен Ирийн үед дугуй унаж яваад баригдвал 5000 хүртэл воноор торгоод явуулдаг байсан бол хүү удирдагч нь харин хатуу зан гаргаж дугуйг нь газар дээр хурааж улсын орлого болгох тушаал гаргажээ. Гэвч эмэгтэйчүүдийн социалист ёс суртахууныг дээшлүүлэхэд чиглэсэн хууль нь Хойд Солонгосын олон захын үйл ажиллагааг ихээхэн хямралд оруулж, эгэл айл өрхийн санхүүд таагүй нөлөөлж магадгүй аж.

Учир нь, Хойд Солонгосын жирийн иргэдэд хувийн машин, мотоцикль гэж байдаггүй. Дээр нь захуудад голдуу эмэгтэйчүүд наймаа хийдэг бөгөөд дугуй унавал наад тал нь гэр зах хоёрын хооронд хурдан явна, цаад тал нь 50-60 кг ачаа барааг төвөггүй тээвэрлэхийн дээр, хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь авдаг. Харин энэ бүхэн одоо маш хүндрэлтэй болж байгаа болохоор жирийн өрхүүдийг орлого хасагдах нь гарцаагүй гэнэ.
0 Сэтгэгдэл
Balai ***** ve
Хамгийн их уншсан