Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Нью-Йорк муж зэвсгийн талаар хамгийн хатуу хуультай боллоо
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсэг худалдаалахад хяналт тавих тухай хуулийн шинэ төслөө өргөн барьж байна. Харин Нью-Йорк мужийн хууль тогтоогчид Цагаан ордныг хүлээлгүй АНУ-д хамгийн хатуу хууль гаргалаа. Одоо энэ мужид хэн ч гар буу, винтов худалдаж авч чадахгүй болж байна.  
Энэ хуулиар бол сэтгэцийн өөрчлөлттэй хүнд буу худалдахгүй, хүн бүрт сумны багтаамжийг нь зааж, худалдааны байгууллагууд худалдан авагч бүрийг цагдаагийн газарт мэдэгдэж байх болж байна. Энэ хуулийг мужийн хууль тогтоогчид олонхийн саналаар дэмжжээ. Нью-Йорк мужийн ассамблейн гишүүн Томас Абинанти “Хүчирхийллийн тухай харж ханалаа. Галт зэвсгээр хүмүүсийн амийг хөнөөхийг харж ханалаа. Би найз нөхдийнхөө “бидэнд биеэ хамгаалахад гар буу, нэг сум хангалттай” гэсэн үгийг байнга сонсдог. Үнэхээр үүнийг биеэ хамгаалахад хэрэглэчихээд цагдаа дуудах болж байна уу гэсэн байна.
Энэ хуулийг батлахаас ердөө хоёр цагийн өмнө, АНУ-д 40 настай эрэгтэй их сургуульд халдаж сургуулийн нэг ажилтныг шархдуулан өөрийгөө хөнөөхийг завдсан. Өнгөрсөн сард Коннектикут мужид бага сургуульд халдсан этгээд бага насны 20 хүүхэд, зургаан том хүний амийг хөнөөсөн юм. Ийнхүү АНУ-д сургуулийн байгууллагуудад галт зэвсэглэн халдах явдал үргэлжилсээр байгаа нь олны сэтгэлийг түгшээж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан