Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Хөдөлмөрийн биржэд 3600 гаруй иргэн бүртгүүлжээ
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж, өнгөрсөн хоёр долоо хоногт 3600 гаруй иргэн суралцах хүсэлтээ Хөдөлмөрийн биржэд гаргажээ. Тэгвэл өнөөдрөөс Аж ахуй нэгж байгууллагууд суралцах хүсэлтэй иргэдтэй уулзалт ярилцлага хийх юм байна. Өнөөдрийн хувьд эхний ээлжийн 600 иргэн, 12 ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй ярилцлага хийн, сонгон шалгаруулалтад оролцох юм. Ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагууд ярилцлаганд орсон иргэдээс ярилцлагын дүнд сонголт хийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцуулах хүсэлтээ гаргах ажээ.
Түүнчлэн маргааш буюу баасан гарагаас энэхүү арга хэмжээ үргэлжлэн ажил хайгч иргэд, ажил олгогчидтой уулзалт хийх юм байна. Уулзалтын үр дүнд аж ахуйн нэгжүүд мэргэжилтэй ажилтантай, харин ажил хайгч иргэд мэргэжилтэй, ажилтай болох нөхцөл бүрдэх юм. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн эхний ээлжийн сургалт хоёрдугаар сард эхлэх юм.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж, өнгөрсөн хоёр долоо хоногт 3600 гаруй иргэн суралцах хүсэлтээ Хөдөлмөрийн биржэд гаргажээ. Тэгвэл өнөөдрөөс Аж ахуй нэгж байгууллагууд суралцах хүсэлтэй иргэдтэй уулзалт ярилцлага хийх юм байна. Өнөөдрийн хувьд эхний ээлжийн 600 иргэн, 12 ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй ярилцлага хийн, сонгон шалгаруулалтад оролцох юм. Ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагууд ярилцлаганд орсон иргэдээс ярилцлагын дүнд сонголт хийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцуулах хүсэлтээ гаргах ажээ.Түүнчлэн маргааш буюу баасан гарагаас энэхүү арга хэмжээ үргэлжлэн ажил хайгч иргэд, ажил олгогчидтой уулзалт хийх юм байна. Уулзалтын үр дүнд аж ахуйн нэгжүүд мэргэжилтэй ажилтантай, харин ажил хайгч иргэд мэргэжилтэй, ажилтай болох нөхцөл бүрдэх юм. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн эхний ээлжийн сургалт хоёрдугаар сард эхлэх юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























