Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА

МИАТ ТӨХК 2026 оны IATA Operational Safety Audit (IOSA) шалгалтыг амжилттай давж, олон улсын аюулгүй байдлын стандарт шаардлагуудыг хангаж байгаагаа дахин баталгаажууллаа. Энэ удаагийн аудит нь Risk-Based IOSA (RBI) аргачлалаар хийгдсэн бөгөөд зөвхөн баримт бичгийн нийцлийг бус, байгууллагын эрсдэлийн удирдлага, бодит үйл ажиллагааны хэрэгжилт, процессын үр нөлөө, удирдлагын тогтолцоонуудын төлөвшлийг цогцоор нь үнэлэн шалгасан юм. Аудитын бэлтгэл ажлыг компанийн бүх газар, нэгжийн хамтын оролцоотойгоор батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллав. Бэлтгэл ажлын хүрээнд: Компанийн 30 гаруй заавар, журмыг IOSA ISM Edition 18 Revision 1-ийн шинэчлэгдсэн шаардлагад нийцүүлэн шинэчилж, сайжруулав. 925 ISARP шаардлагын хэрэгжилтийг нэг бүрчлэн үнэлж, шаардлагатай нотлох баримт, бүртгэл, хэрэгжилтийг баталгаажуулав. RBI аргачлалын дагуу үйл ажиллагааны эрсдэлийг үнэлж, аудитаар гол анхаарах чиглэлүүдэд процессын үнэлгээ хийв. Үйл ажиллагааны бүх чиглэлээр дотоод аудит, баримт бичгийн хяналт, процессын үнэлгээ хийж, илэрсэн асуудлуудад залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Удирдах ажилтнууд болон нийт ажилтнуудад чиглэсэн сургалт, ярилцлага, мэдлэг бататгах үйл ажиллагааг зохион байгуулж, аудитын бэлэн байдлыг хангав. IOSA Maturity Assessment (MA)-ийн шаардлагын хүрээнд компанийн аюулгүй байдлын удирдлага болон чанарын удирдлагын тогтолцооны төлөвшлийг үнэлж, холбогдох процессуудыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн хөгжүүлэв. IOSA гэрчилгээний ач холбогдол: Энэхүү гэрчилгээ нь агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа IATA-ийн олон улсын аюулгүй байдлын стандартыг хангаж байгааг баталгаажуулсан, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ юм. IOSA гэрчилгээ эзэмшсэнээр нислэг үйлддэг орнуудын эрх бүхий байгууллагын хяналт, үнэлгээ, даатгалын эрсдэлийн үнэлгээ, олон улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ код шэйр, интерлайн гэрээ байгуулах, шинэ зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх, зорчигч, харилцагчдын итгэлийг хүлээх ач холбогдолтой юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан