Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Европт их цас орсноос олон нислэг өөрчлөгдөж байна

Энэ өвөл Европын нутгаар их цас орж эндэхийн улс орнуудад ихээхэн хүндрэл учруулж байна. Бямба гарагт Британийн арлаар их цас орсноос Хитроугийн нисэх буудал 100 гаруй нислэгээ өөрчлөхөд хүрсэн бол өмнөх өдөр нь 400 нислэгээ цуцалжээ. Нисэх буудалд саатсан хүмүүс бараг багтахгүй болж хүндрэл учруулж байгаа юм байна. Нэг зорчигч “Энд ёстой хуаран шиг л байна. Ор, хөнжил өгч байгаа ч гэрлээ унтраахгүй юм. Би гэрэлтэйд унтаж чаддаггүй юм” гэж ярьсан байна.
Баасан гарагийн шөнөөс эхлээд Францад их цас орж бас л парисын Руасси, Орли буудлууд нислэгийнхээ 40 хувийг цуцалжээ. Польш, Хорват зэрэг бусад орнуудад авто зам дээр ихээхэн бэрхшээл тохиолдож, авто осол их гарч  байгаа гэнэ.

Манай өмнөд хөрш Хятадад ч бас цаг агаар тийм таатай биш байна. Бээжинд их цас орж байгаагаас нисэх буудал 111 нислэгээ цуцалснаас 16 нь олон улсын нислэг байжээ. Үүнээс гадна 68 нислэгийг хойшлуулсны 11 нь олон улсын нисэлг байсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан