Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Пап ламын анхны латин жиргээ
Католик шашны тэргүүн, Ромын пап лам XVI Бенедикт Твиттерт нэгдээд удаагүй. @pontifex нэрээр есөн хэлээр жиргэдэг 2,5 сая дагагчтай болоод байгаа пап лам өчигдөр латин хэлээр анхны жиргээгээ цацжээ. Пап лам “Христчүүдийн эв нэгдлийн төлөө юу хийхийг Эзэн биднээс хүссэн билээ” хэмээн асуугаад “Байнга залбир, үнэнч шударга бай, бусдын хайрла. Эзэнтэй хамт бай” хэмээн өөрөө хариулжээ. Пап ламын ихэнх дагагчид нь түүний англи хэлээр уншигчид ажээ.
Пап лам сарын өмнө Твиттерт нэгдсэн нь сүсэгтэн олонд хүрэх, хүүхэд залууст бурхны үгийг хүргэх зорилготой хэмээн Ватикан мэдээлсэн. Ер нь, Ватикан олон нийтэд хүрэхийн тулд тухайн үеийнхээ хамгийн орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж ирсний нэг нь 1931 онд нээгдсэн Ватиканы радио байв.
Католик шашны тэргүүн, Ромын пап лам XVI Бенедикт Твиттерт нэгдээд удаагүй. @pontifex нэрээр есөн хэлээр жиргэдэг 2,5 сая дагагчтай болоод байгаа пап лам өчигдөр латин хэлээр анхны жиргээгээ цацжээ. Пап лам “Христчүүдийн эв нэгдлийн төлөө юу хийхийг Эзэн биднээс хүссэн билээ” хэмээн асуугаад “Байнга залбир, үнэнч шударга бай, бусдын хайрла. Эзэнтэй хамт бай” хэмээн өөрөө хариулжээ. Пап ламын ихэнх дагагчид нь түүний англи хэлээр уншигчид ажээ. Пап лам сарын өмнө Твиттерт нэгдсэн нь сүсэгтэн олонд хүрэх, хүүхэд залууст бурхны үгийг хүргэх зорилготой хэмээн Ватикан мэдээлсэн. Ер нь, Ватикан олон нийтэд хүрэхийн тулд тухайн үеийнхээ хамгийн орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж ирсний нэг нь 1931 онд нээгдсэн Ватиканы радио байв.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























