Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
У.Чавес газрын тосны үнэ сонирхохтойгоо болжээ
Нэгэн үе биеийн байдал нь маш хүнд байна гэлцэж байсан Венесуэлийн Ерөнхийлөгч У.Чавесын эрүүл мэнд одоо тогтворжиж, мэс заслын дараахь хүндрэлээс ангижран, эмчилгээний шатандаа орсон гэдгийг дэд Ерөнхийлөгч Николс Мадуро мэдэгдлээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-нд хорт хавдрын мэс засал хийлгэсэн У.Чавес хүнд хагалгааны улмаас уушгины халдвар авч, биеийн байдал нь нэлээд хүндэрсэн юм. Гэхдээ одоо түүний бие дээрдэж, газрын тосны үнэ сонирхохтойгоо болсон гэнэ. Дэд Ерөнхийлөгч Н.Мадуро энэ сарын 14-нд Кубад очиж Ерөнхийлөгчөө эргэхэд тэрээр газрын тос ямар үнэтэй байгааг асуужээ. Газрын тосны экспортоос улсын төсвийн орлогынхоо дийлэнхий бүрдүүлдэг болохоор төрийн тэргүүний хувьд газрын тосны зах зээлийн үнэд хамгийн түрүүнд санаа тавих нь аргагүй юм.
Нэгэн үе биеийн байдал нь маш хүнд байна гэлцэж байсан Венесуэлийн Ерөнхийлөгч У.Чавесын эрүүл мэнд одоо тогтворжиж, мэс заслын дараахь хүндрэлээс ангижран, эмчилгээний шатандаа орсон гэдгийг дэд Ерөнхийлөгч Николс Мадуро мэдэгдлээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-нд хорт хавдрын мэс засал хийлгэсэн У.Чавес хүнд хагалгааны улмаас уушгины халдвар авч, биеийн байдал нь нэлээд хүндэрсэн юм. Гэхдээ одоо түүний бие дээрдэж, газрын тосны үнэ сонирхохтойгоо болсон гэнэ. Дэд Ерөнхийлөгч Н.Мадуро энэ сарын 14-нд Кубад очиж Ерөнхийлөгчөө эргэхэд тэрээр газрын тос ямар үнэтэй байгааг асуужээ. Газрын тосны экспортоос улсын төсвийн орлогынхоо дийлэнхий бүрдүүлдэг болохоор төрийн тэргүүний хувьд газрын тосны зах зээлийн үнэд хамгийн түрүүнд санаа тавих нь аргагүй юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























