Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гитлерийн германы цэрэг байсан эр нөхөн төлбөр шаардлаа
Гитлерийн германы верхматын цэрэг явсан, 89 настай эр Герхард Менцель дэлхийн хоёрдугаар дайны үед Английн тусгай алба түүнийг тагнуулын хэмээн сэрдэж байцаасных нь төлөө Их британи улсаас нөхөн төлбөр шаардаж шүүхэд хандсан байна.
Түүнийг 1946 онд Гамбург хотоос баривчилж британийн хяналтад байсан Бад-Нендорф хотын шоронд аваачсан гэнэ. Тэнд британийн тагнуулын ажилтнууд түүнийг коммунист, тагнуул гэж хардан 16 хоногийн туршид яг л гестапо шиг тарчлаан тамласан гэж өвгөн хэлжээ.
Хэвлэлд бичсэнээр бол 1945-1947 онд британийн тусгай алба СС-ийн цэрэг офицер, гитлерийн хамсаатнууд, коммунистуудыг байцааж байж. Бад-Нендорфын шоронд 400 гаруй хоригдол байсны 44 нь эмэгтэй байжээ. Тэдэнтэй хэтэрхий харгис хандаж байцааж байснаас зарим нь бүр амиа хорлодог, зарим нь ч эрүү шүүлт даалгүй нас барж байжээ.
2012 оны намар немцийн сэтгүүлчид дайны дараах үеийн герман цэргүүдийн хувь заяатай холбоотой олон нууц баримтыг нийтэд дэлгэсэн юм.
Яадаг гар вэ, өөрсдөө өчнөөн мянган хүнийг тамлаж байсан байж
Гитлерийн германы верхматын цэрэг явсан, 89 настай эр Герхард Менцель дэлхийн хоёрдугаар дайны үед Английн тусгай алба түүнийг тагнуулын хэмээн сэрдэж байцаасных нь төлөө Их британи улсаас нөхөн төлбөр шаардаж шүүхэд хандсан байна. Түүнийг 1946 онд Гамбург хотоос баривчилж британийн хяналтад байсан Бад-Нендорф хотын шоронд аваачсан гэнэ. Тэнд британийн тагнуулын ажилтнууд түүнийг коммунист, тагнуул гэж хардан 16 хоногийн туршид яг л гестапо шиг тарчлаан тамласан гэж өвгөн хэлжээ.
Хэвлэлд бичсэнээр бол 1945-1947 онд британийн тусгай алба СС-ийн цэрэг офицер, гитлерийн хамсаатнууд, коммунистуудыг байцааж байж. Бад-Нендорфын шоронд 400 гаруй хоригдол байсны 44 нь эмэгтэй байжээ. Тэдэнтэй хэтэрхий харгис хандаж байцааж байснаас зарим нь бүр амиа хорлодог, зарим нь ч эрүү шүүлт даалгүй нас барж байжээ.
2012 оны намар немцийн сэтгүүлчид дайны дараах үеийн герман цэргүүдийн хувь заяатай холбоотой олон нууц баримтыг нийтэд дэлгэсэн юм.
0 Сэтгэгдэл
2013.01.22
























