Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ханхүү Харри Афганистан дахь албаа дуусгалаа
Их Британийн ханхүү Харри Афганистан дахь албаа дуусгалаа гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Хатан хааны гэр бүлийн залуу гишүүн тэрээр өнгөрсөн есдүгээр сараас эхлэн энд нисдэг тэрэгний нисгэгчээр ажилласан юм. Түүнийг энд алба хааж байх үед талибууд амь насыг нь хөнөөнө хэмээн заналхийлж, 2012 оны намар сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлийнхэн баруун Гильменд муж дахь “Кэмп Бэстион” бааз руу дайрах үеэр ханхүү тэнд байсан ч суманд өртөөгүй юм. Түүгээр ч барахгүй ханхүү “Талибан” хөдөлгөөний хээрийн нэг командлагчийг өөрийн биеэр устгасан байна. Ханхүү Харри өмнө нь 2007- 2008 оны заагаар энд их бууны буудагчаар алба хааж байсан юм.
Энэ удаа Харри Афганд байхдаа нэг биш удаа байлдааны нислэг хийж талибуудын газар дээрх объектуудыг устгах ажиллагаанд оролцсон байна. Нэг удаагийн ийм ажиллагааны үеэр ханхүү шархадсан цэргийг аврах гэсэн нэг нисдэг тэргийг агаараас халхлах ноцтой ажиллагаанд гар бие оролцжээ.











0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан