Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Эрчим хүчний салбарт евро стандартыг нэвтрүүлж байна
Шинэчлэлийн засгийн газар Евро стандарт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ ажлын хүрээнд Стандартчилал, хэмжил зүйн газар, Эрчим хүчний яам Германы Физик техникийн хүрээлэн /PTB/-тэй хамтран, евро стандартыг Эрчим хүчний салбарт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү төслийн хүрээнд “Монголын эрчим хүчний секторын стандартчиллын үйл ажиллагаа, үүргийг боловсронгуй болгох нь” сэдэвт семинар өнөөдөр “Kempinski” зочид буудалд болно. Семинарт төсөл хэрэгжүүлэгч Германы физик техникийн хүрээлэн /PTB/, хамтран ажиллаж байгаа Эрчим хүчний яам, Стандартчилал, хэмжил зүйн газар, хэрэглэгчдийг төлөөлж Эрчим хүчний салбарын холбогдох төрийн болон аж нэгж байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцож саналаа солилцон цаашид хийх ажлаа тодорхойлох зорилготой юм.
Стандартын шинэчлэл, Евро стандартыг нутагшуулахтай холбоотойгоор Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, одоо мөрдөгдөж байгаа стандартын талаар болон евро стандартыг нутагшуулахад гарах үр дүн, бэрхшээл, сэргээгдэх эрчим хүчний салбарт нутагшуулах евро стандартын талаар болон цаашид эрчим хүчний салбарт нэвтрүүлэх Евро стандартын талаар ирүүлэх санал зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгчдээс хүлээн авч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах асуудал нээлттэй байх болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан