Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ядуу хүмүүсийг таних арга нь илүүдэл жин
Ядуу өрх айл, хүмүүсийг таних хамгийн хялбар арга нь илүүдэл жин хэмээн Их Британийн Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.  Урьд цагт бол сургууль цэцэрлэгт туранхай хүүхдүүдийг тэжээлийн дутагдалтай, ар гэрийнх нь амьдрал тааруу юм гэж үздэг байсан бол орчин цагт энэ бүхэн эсрэгээрээ эргэж, илүүдэл жинтэй, тарган хүүхдүүдийн ар гэрт анхаарал тавихаар болжээ.
Учир нь, түргэн хоол, хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн их дэлгэрсэн өнөө үед барууны орнуудад ядуу өрх айлууд уламжлалт аргаар хүнсээ бэлтгэж, эрүүл зохистой хоол хийж идэхээ бараг больжээ. Тэд хямд үнэтэй түргэн хоол, лаазалсан бэлэн бүтээгдэхүүнийг ихэвчлэн сонгож байна. Үүнийг дагаад хүүхдүүд нь багаасаа таргалж, илүүдэл жинтэй болж байгаа юм. Харин амьдрал нь боломжийн айл өрхүүд зах зээлд арай өндөр үнэтэй органик хүнс ногоогоо илүү хэрэглэж байгаа учраас хүүхдүүд нь ч хэвийн жинтэй байгаа юм.   
Таргалалт гэдэг хүн амын дунд томоохон асуудал болсон Их Британийн хувьд нийт хүүхдүүдийн гуравны нэг нь илүүдэл жингээсээ болоод сургуулиасаа гарч, завсардаж байгаа гэсэн тоо бий гэнэ. Тэр бүхний ард санхүүгийн чадавхи сул гэр бүл байгаа гэж Эрүүл мэндийн сайд үзэж байна. Хүүхдээ өглөө сургуульд нь явахаас өмнө ээжүүд хоол хүнс гараараа бэлтгэж өгдөг байсан уламжлал өнөөдөр ихэнх гэр бүлд үгүй болж, бэлэн бүтээгдэхүүн авч өгч байгаа нь эргээд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулах болжээ. Үүнээс үүдэн ядуу өрх айлын хүүхдүүд дунд таргалалт хоёр дахин их байгаа гэсэн судалгаа гарчээ. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
dda-bolon odoo ueiin baychuud tolgoigooroo, hudulmuruuuruu bish dandaa luivar hulgaigaar tanil talaaraa ulsiin hurungu idej bayjsan humuus. negent hooson tolgoi hoimoi ulsgulun setgehuitei bolohoor uhehee medehgui idej bgaad tuntiisetuntiisen yumnuud boltson baidagiin
dda tenegee chi eruul mendeeree hamgiin yaduu gedgee medehgui bn uu, tolgoi ni olgoi boltson gahai ve
bitgii shaa lalar mini bi buduun gehdee 570 unadag yaduu bgaa bizdee
dda tenegee chi eruul mendeeree hamgiin yaduu gedgee medehgui bn uu, tolgoi ni olgoi boltson gahai ve
MANAI BAYCHUUD BUGD BUDUUN GAHAI SHD YAHIN
Хамгийн их уншсан