Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Африкийн цахиур хөндий Кенид сүндэрлэнэ
Африкийн цахиур хөндийг Кенид сүндэрлүүлэхээр эрх баригчид нь шийдээд байна. Конза Технологийн хот нэртэй энэ орчин үеийн хотыг барьж байгуулахын тулд 14,5 тэрбум ам.доллар зарцуулах ажээ. 20 жилийн дараа гэхэд хот нийслэл Найробигоос 60 километрийн цаана бодитоор бий болох юм байна. Африкийн цахиур хөндий болох зорилготой Конза хотод 2015 он гэхэд мэдээллийн технологийн 20 мянган ажлын байр бий болох бөгөөд 2030 он гэхэд бүр 200 мянгаас ч давах гэнэ. Байнга л байр суурь нь зөрчилдөж байдаг Кенийн улс төрийн намууд энэ төсөл дээр харин санаа нэгтэй, хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Хотыг байгуулснаар зөвхөн ажлын байр ч биш, маш олон давуу талууд гарч ирнэ гэж эрх баригчид харж байгаа юм. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтаас гадна Кенийн залуу үеийнхэнд асар өндөр боломж гарч ирэх юм. Энд зөвхөн мэдээллийн технологийн үйлдвэр үйлчилгээ төвлөрөөд зогсохгүй  мэдээж хүн оршин суух хорооллууд, сургууль, эмнэлэг, зочид буудал гээд бүхий л үйлчилгээ цогцлох ажээ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан