Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Бахрейны гүнж гурван хүнийг тарчлаан зовоосон хэргээр шүүгдлээ
Бахрейны гүнж Нура Бинт Эбрахим аль Халифа гурван ч хүнийг тарчлаан зовоосон хэргээр шүүхэд дуудагдаад байна. Бахрейны Эмийн хяналтын газарт ажилладаг гүнж өнгөрсөн 2011 онд Бахрейны эрх баригч Халифагийн гэр бүлийн эсрэг гарсан жагсаалд оролцоод, бэртэж гэмтсэн хүмүүсийн эмчилсэн ах, дүү хоёр эмчийг хоригдож байхад нь тарчлаан зовоосон гэнэ. Мөн 21 настай бүсгүйг хааны гэр бүлийг шүүмжилсэн шүлэг бичсэний төлөө хоригдож байхад нь нүдийг нь боож байгаад кабелиар ороолгон зодож, хүчиндүүлнэ хэмээн сүрдүүлж байжээ. Хохирогч бүсгүйн нүдний боолтныхоо завсаар гүнжийн царайг харж таньсан нь өнөөдөр түүнийг шүүхэд авчраад байгаа юм. Энэ хэргийн улмаас хохирогч бүсгүй их сургуулиасаа хөөгдөн, өдөр бүр заналхийлсэн захидал, сүрдүүлэг хүлээн авдаг ч харгис гүнжийг хууль шүүхийн өмнө авчрахын тулд тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Ойрхи Дорнод, Арабын орнуудад гарсан Арабын хавар буюу эрх баригч дэглэмээ эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн 2011 оны эхээр Бахрейд гарсан боловч Халифагийн гэр бүл хүчээр дарсан юм.
Новш
Бахрейны гүнж Нура Бинт Эбрахим аль Халифа гурван ч хүнийг тарчлаан зовоосон хэргээр шүүхэд дуудагдаад байна. Бахрейны Эмийн хяналтын газарт ажилладаг гүнж өнгөрсөн 2011 онд Бахрейны эрх баригч Халифагийн гэр бүлийн эсрэг гарсан жагсаалд оролцоод, бэртэж гэмтсэн хүмүүсийн эмчилсэн ах, дүү хоёр эмчийг хоригдож байхад нь тарчлаан зовоосон гэнэ. Мөн 21 настай бүсгүйг хааны гэр бүлийг шүүмжилсэн шүлэг бичсэний төлөө хоригдож байхад нь нүдийг нь боож байгаад кабелиар ороолгон зодож, хүчиндүүлнэ хэмээн сүрдүүлж байжээ. Хохирогч бүсгүйн нүдний боолтныхоо завсаар гүнжийн царайг харж таньсан нь өнөөдөр түүнийг шүүхэд авчраад байгаа юм. Энэ хэргийн улмаас хохирогч бүсгүй их сургуулиасаа хөөгдөн, өдөр бүр заналхийлсэн захидал, сүрдүүлэг хүлээн авдаг ч харгис гүнжийг хууль шүүхийн өмнө авчрахын тулд тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Ойрхи Дорнод, Арабын орнуудад гарсан Арабын хавар буюу эрх баригч дэглэмээ эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн 2011 оны эхээр Бахрейд гарсан боловч Халифагийн гэр бүл хүчээр дарсан юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.01.24
























