Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Яармагт цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдэнэ
Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга сар шинийн өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд хотын төвд нийслэлийн иргэдийг хэт төвлөрүүлэх бус захын хороололд амьдардаг иргэд цаг хугацаа алдаж, замын түгжрэлд сааталгүйгээр баярын худалдаа хийх боломжийг бүрдүүлж, хэд хэдэн газар цагаан сарын өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар боллоо. Цагаан идээний өргөтгөсөн худалдаа Яармагийн “Буянт-Ухаа” спорт цогцолбор болон Баянзүрх дүүрэгт байрлах Моннидэр ХХК-ийн Оргил худалдааны төвийн гадна талбайд нээгдэх юм. Энэхүү өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-аас ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Харин хөдөө, орон нутгаас ирсэн малчид зах зээлийн үнээр төрөл бүрийн цагаан идээг нийслэлчүүддээ худалдаалах аж.

0 Сэтгэгдэл