Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав
Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ
ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ
“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
ЗГ:“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
Хойд Солонгос цөмийн туршилт хийнэ

Хойд Солонгос гурав дахь удаагаа цөмийн туршилт хийх бүх бэлтгэлээ хангасан тухай Өмнөд Солонгосын “Тона ильбо” сонин мэдээлж байна. Өмнөд Солонгос нь АНУ-ын тагнуулын хиймэл дагуулуудын мэдээллийг тогтмол авч байдаг болохоор энэ мэдээлэл нь тагнуулын байгууллагатай холбоотой эх сурвалжаас авсан мэдээ бололтой.
Эдгээр мэдээллээс үзвэл Хойд Солонгосын тал Хамген Пукто мужид байдаг Пхунге-ни дүүрэг дэх цөмийн туршилтын талбарт шинэ хэвтээ хонгил ухаж, хэмжилтийн тоног төхөөрөмжийг суулгаад битүүмжилсэн аж. Ингэж битүүмжилнэ гэдэг нь ойрын хугацаанд дэлбэрэлт хийх гэж байгааг илтгэсэн хамгийн тод шинж тэмдэг гэж үздэг байна. Энэ мэдээлэл бараг гарсан даруйдаа Хойд Солонгосын хийсэн өөр мэдээллээр батлагдсан. Хойд Солонгосын Үндэсний батлан хамгаалах төрийн хорооноос мэдэгдэл хийхдээ “АНУ-ын эсрэг хийж байгаа бидний тэмцэл шинэ үе шатанд гарлаа.
Тиймээс цаашид ч хөөргөсөөр байх алсын тусгалтай пуужин болон туршсаар байх өндөр төвшний цөмийн туршилт нь бидний заналт дайсан АНУ-ын эсрэг чиглэсэн гэдгийг нуухгүй” гэж мэдэгджээ. Ингэснээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хөөргөсөн пуужин нь анхлан мэдэгдэж байсан шиг энхийн зориулалттай бус харин алсын зайн тусгалтай, цөмийн хошуу тээх чадвартай пуужингийн туршилт байсан гэдгийг нотлож өгсөн хэрэг болов. Үүнийг Японы Батлан хамгаалах яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэл ч батлаж байгаа юм. Уг мэдэгдэлд Хойд Солонгосын пуужингийн технологи нь төвшин ахиж 10 мянган км замыг туулах чадвартай болсон нь АНУ-ын баруун эрэгт хүрч байгаа хэрэг билээ.
Тэгэхээр хоёр Солонгосын хооронд гал түр зогсоох гэрээ зөрчигдвөл онолын хувьд Хойд Солонгос нь АНУ руу цөмийн цэнэгт хошуутай пуужин харваж чадахаар болсон хэрэг юм. Гэхдээ Хойд Солонгосын эрх баригчид байсхийгээд л энэ мэт сүржин мэдэгдэл хийдэг болохоор Өмнөдийн элэг нэгтнүүд болон далайн чанадын том ах нар мэдэгдэлд маш тайван хандлаа. Тухайлбал, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам нь хойд нутгаас ирсэн мэдэгдэлд гүнээ харамсч байгаагаа илэрхийлсэн бол АНУ-ын төлөөлөгч “Одоогийн байдал нь Солонгосын хойгт хурцадмал байдлыг нэмэгдүүлэхэд тохиромжгүй байдал. Хойд Солонгос нь туршилт хийх эсэхээ өөрөө шийдэх улс. Бид өөрийн зүгээс тэднийг туршилт хийхгүй байх гэж найдаж байгаа бөгөөд татгалзахын уриалж байна. Туршилт нь том алдаа болно” гэжээ.

0 Сэтгэгдэл