Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
Оюутнуудад зориулсан 1+1 тээшний урамшуулал
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Монголбанк бодлогын хүүгээ буурууллаа
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөндөр хуралдаж бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар буурууллаа. Ингээд төв банкны бодлогын хүү 12.5 хувь болов. Инфляцын хэтийн хандлага зорилтот түвшинтэй нийцтэй, эрэлт шалтгаантай инфляцын дарамт буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөө багасахаар хүлээгдэж байгаа нь мөнгөний бодлогын хүү буурах шалтгаан болжээ. Ийнхүү манай улсын макро эдийн засгийн төлөв бодлогын хүүг зөөлрүүлэх боломж олгосон байна. Гэвч дэлхийн эдийн засгийн хямрлын нөлөөгөөр гадаад худалдаа хөрөнгө оруулалтын орчин муудсан юм. Иймд бодлогын хүүг дээрх нэг хувиас илүү зөөлрүүлэх боломж олгоогүй аж. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд дандаа чангарч ирсэн Монголбанкны бодлогын хүү 2009 оноос хойш анх удаа буурлаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Инфляцыг энэ оны төгсгөлд найман хувьд хүргэх зорилт тавьсан. Бидний хүсч байсан зүгт инфляц чиглэж байна. Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард 2011 оны мөн үетэй харьцуулхад инфляц 0.7 хувиар буурсан юм. Шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний нөлөөгөөр үнин өсөлтийн хурд саарч байна” гэлээ. Ганц бодлогын хүү бууруулснаар инфляцыг багасгах аргагүй. Төв банк мөнгөний бодлогын олон хэрэгсэлүүдийг бас ашиглах юм. Нөгөө талаар төв банкны бодлогын хүү зөөлрөх нь зээлийн хүүг ч бас бууруулах ач холбогдолтой.
0 Сэтгэгдэл
























