Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Экс Ерөнхийлөгчийн охин ял сонсчээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсан Но Му Хёны охин хууль бусаар мөнгө шилжүүлсэн хэргээр шүүхээс ял сонсчээ. Сөүлийн төв дүүргийн шүүхээс экс Ерөнхийлөгчийн охин Но Жён Ёнд дөрвөн сар хоригдох ял өгсөн боловч ялыг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлээд байгаа ажээ. Но Жён Ён 2008 онд АНУ-ын Нью-Жерсид байшин худалдаж авахдаа Солонгосоос 1,3 тэрбум вон шилжүүлсэн байна. Гэхдээ ийм их хэмжээний мөнгө шилжүүлэхдээ энэ тухай огт мэдэгдээгүй байна. Шүүгч Ерөнхийлөгчийн охиныг шүүж байхдаа “Төрийн тэргүүн байсан хүний охины хувьд бусдад үлгэр дуурайл үзүүлэхүйц байх ёстой байсан юм” гэсэн байна.
Но Жён Ён 400 мянган ам.долларын барьцаа төлөн байшин худалдаж авахдаа Пак Ён Ча хэмээх хуурамч нэр ашигласан нь тогтоогдсон бөгөөд тэр нэрээ ашиглуулсан хүн нь экс Ерөнхийлөгчийг дэмждэг байсан баян бизнесмэн гэнэ. Шүүх хуралд экс тэргүүн хатагтай оролцож, өөрийн хадгалж байсан мөнгөнөөс охиндоо 1,3 тэрбум воныг өгсөн хэмээн мэдүүлжээ.
Ерөнхийлөгч асан Но Му Хён 2009 онд амиа хорлож нас барсан юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсан Но Му Хёны охин хууль бусаар мөнгө шилжүүлсэн хэргээр шүүхээс ял сонсчээ. Сөүлийн төв дүүргийн шүүхээс экс Ерөнхийлөгчийн охин Но Жён Ёнд дөрвөн сар хоригдох ял өгсөн боловч ялыг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлээд байгаа ажээ. Но Жён Ён 2008 онд АНУ-ын Нью-Жерсид байшин худалдаж авахдаа Солонгосоос 1,3 тэрбум вон шилжүүлсэн байна. Гэхдээ ийм их хэмжээний мөнгө шилжүүлэхдээ энэ тухай огт мэдэгдээгүй байна. Шүүгч Ерөнхийлөгчийн охиныг шүүж байхдаа “Төрийн тэргүүн байсан хүний охины хувьд бусдад үлгэр дуурайл үзүүлэхүйц байх ёстой байсан юм” гэсэн байна. Но Жён Ён 400 мянган ам.долларын барьцаа төлөн байшин худалдаж авахдаа Пак Ён Ча хэмээх хуурамч нэр ашигласан нь тогтоогдсон бөгөөд тэр нэрээ ашиглуулсан хүн нь экс Ерөнхийлөгчийг дэмждэг байсан баян бизнесмэн гэнэ. Шүүх хуралд экс тэргүүн хатагтай оролцож, өөрийн хадгалж байсан мөнгөнөөс охиндоо 1,3 тэрбум воныг өгсөн хэмээн мэдүүлжээ.
Ерөнхийлөгч асан Но Му Хён 2009 онд амиа хорлож нас барсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























