Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Хөдөө аж ахуйн биржийн туршилтын арилжаа энэ онд болно
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа зохион байгуулах “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Үүнтэй холбогдуулан энэ компанийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа.
2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын багцад бирж байгуулахаар 5 тэрбум төгрөг батлуулсан бөгөөд энэ оны гуравдугаар улирлаас туршилтын арилжаа явуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Бирж байгуулахад төрөөс дахин санхүүжилт гаргахгүйгээр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн дүрмийн санг бүрдүүлэхээр тооцсон байна. Энэ асуудлыг биржийн дүрэмд тусгажээ.
Эхний ээлжинд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨК байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж, улмаар төрийн өмчийн оролцоотой компанийн хэлбэрт шилжүүлэн биржийн гишүүн оролцогчид, арилжааны зах зээлд оролцогчид, үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдээс 49 хүртлэх хувийн хувьцааг санал болгох замаар бүрдүүлэн компанийг бэхжүүлэх боломжтой гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам үзэж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа зохион байгуулах “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Үүнтэй холбогдуулан энэ компанийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа. 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын багцад бирж байгуулахаар 5 тэрбум төгрөг батлуулсан бөгөөд энэ оны гуравдугаар улирлаас туршилтын арилжаа явуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Бирж байгуулахад төрөөс дахин санхүүжилт гаргахгүйгээр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн дүрмийн санг бүрдүүлэхээр тооцсон байна. Энэ асуудлыг биржийн дүрэмд тусгажээ.
Эхний ээлжинд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨК байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж, улмаар төрийн өмчийн оролцоотой компанийн хэлбэрт шилжүүлэн биржийн гишүүн оролцогчид, арилжааны зах зээлд оролцогчид, үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдээс 49 хүртлэх хувийн хувьцааг санал болгох замаар бүрдүүлэн компанийг бэхжүүлэх боломжтой гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам үзэж байна.
0 Сэтгэгдэл
























