Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
М.Блүүмберг төгссөн сургуульдаа тэрбум доллар хандивлажээ
Нью-Йорк хотын захирагч, тэрбумтан Майкл Блүүмберг төгссөн сургуульдаа нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн болохыг Жонс Хопкинсын их сургуулиас мэдэгдлээ. Гэхдээ М.Блүүмберг энэ их хэмжээний мөнгийг нэг дор бэлэглэчихээгүй, 1965 онд сургуулиа төгссөний дараа жил таван ам.долларын хандив өргөснөөс эхлээд сүүлийн 30 гаруй жилийн дотор өгсөн томоохон хандив, хөрөнгө оруулалтыг нэгдсэн дүн юм. Дундаж орлоготой гэр бүлээс гаралтай, их сургуулийнхаа төлбөрийг олох гэж цагийн ажил байнга эрхэлдэг байсан М.Блүүмберг төлбөрийн чадваргүй ч суралцах авьяас чадвартай хүүхэд залууст болгомж олгох үүднээс өөрийн нэрэмжит тэтгэлэг гаргаж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2600 гаруй оюутанд санхүүгийн туслалцаа үзүүлжээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр тэрээр нийтдээ 100 гаруй сая ам.доллар зориулсан байна. М.Блүүмберг 1984 онд сургуульдаа анх удаа томоохон хэмжээний хандив өргөсөн нь сургуулиа төгссөний 20 жилийн ойгоор ээжийнхээ дурсгалыг хүндэгтэж, нэг сая ам.долар бэлэглэсэн явдал байв. Түүнээс хойш тэрээр сургуулийнхаа эд хөрөнгө, дэд бүтцийг сайжруулахад 240 сая, оюутнуудад үзүүлэх санхүүгийн тусламжид 219 сая, судалгаа шинжилгээний ажилд 336 сая ам.долларыг гэх мэтээр томоохон хөрөнгө мөнгө зарцуулж байжээ. Жонс Хопкинсын их сургуулиас зарласан энэ баярт мэдээний дараа М.Блүүмберг хэвлэлд ярихдаа “Одоогоос 50 гаруй жилийн тэртээд Жон Хопкинсын их сургуульд суралцсан тэр жилүүд амьдралын минь хамгийн чухал үе байсан” хэмээн мэдэгдсэн байна. Удахгүй болох Валентиний баяраар 71 нас хүрэх М.Блүүмберг Жонс Хопкинсийн их сургуульд инженерийн чиглэлээр суралцсаны дараа Харвардын Бизнесийн сургуульд магистрын зэргийн боловсрол эзэмшсэн юм.
Нью-Йорк хотын захирагч, тэрбумтан Майкл Блүүмберг төгссөн сургуульдаа нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн болохыг Жонс Хопкинсын их сургуулиас мэдэгдлээ. Гэхдээ М.Блүүмберг энэ их хэмжээний мөнгийг нэг дор бэлэглэчихээгүй, 1965 онд сургуулиа төгссөний дараа жил таван ам.долларын хандив өргөснөөс эхлээд сүүлийн 30 гаруй жилийн дотор өгсөн томоохон хандив, хөрөнгө оруулалтыг нэгдсэн дүн юм. Дундаж орлоготой гэр бүлээс гаралтай, их сургуулийнхаа төлбөрийг олох гэж цагийн ажил байнга эрхэлдэг байсан М.Блүүмберг төлбөрийн чадваргүй ч суралцах авьяас чадвартай хүүхэд залууст болгомж олгох үүднээс өөрийн нэрэмжит тэтгэлэг гаргаж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2600 гаруй оюутанд санхүүгийн туслалцаа үзүүлжээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр тэрээр нийтдээ 100 гаруй сая ам.доллар зориулсан байна. М.Блүүмберг 1984 онд сургуульдаа анх удаа томоохон хэмжээний хандив өргөсөн нь сургуулиа төгссөний 20 жилийн ойгоор ээжийнхээ дурсгалыг хүндэгтэж, нэг сая ам.долар бэлэглэсэн явдал байв. Түүнээс хойш тэрээр сургуулийнхаа эд хөрөнгө, дэд бүтцийг сайжруулахад 240 сая, оюутнуудад үзүүлэх санхүүгийн тусламжид 219 сая, судалгаа шинжилгээний ажилд 336 сая ам.долларыг гэх мэтээр томоохон хөрөнгө мөнгө зарцуулж байжээ. Жонс Хопкинсын их сургуулиас зарласан энэ баярт мэдээний дараа М.Блүүмберг хэвлэлд ярихдаа “Одоогоос 50 гаруй жилийн тэртээд Жон Хопкинсын их сургуульд суралцсан тэр жилүүд амьдралын минь хамгийн чухал үе байсан” хэмээн мэдэгдсэн байна. Удахгүй болох Валентиний баяраар 71 нас хүрэх М.Блүүмберг Жонс Хопкинсийн их сургуульд инженерийн чиглэлээр суралцсаны дараа Харвардын Бизнесийн сургуульд магистрын зэргийн боловсрол эзэмшсэн юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























