Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Тоёота машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэн хэвээрээ
Японы “Тоёота Мотор” компани дэлхийд машин үйлдвэрлэлээр тэргүүлсэн хэвээр байгааг тус компанийн 2012 оны нэгдсэн үзүүлэлт баталлаа. Тоёота өнгөрсөн онд 2011 оноос 22 хувиар илүү буюу 9,75 сая машин үйлдвэрлэсэн байна. Харин Тоёотагийн хамгийн том өрсөлдөгч АНУ-ын “Женерал Моторс” өнгөрсөн онд 9,29 сая машин үйлдвэрлэжээ.  2011 онд Япон, Тайландад тохиолдсон байгалийн гамшгийн улмаас Тоёотагийн худалдаа бага зэрэг саарсан боловч маш хурдан сэргэсэн нь дээрх тооноос харагдаж байгаа юм. Тоёотагийн ашиг орлогод иений өндөр ханш ихээхэн сөргөөр нөлөөлж байсан боловч өнгөрсөн арваннэгдүгээр сараас иений ханш 15 хувиар суларч, үйлдвэрлэгчид таатай болж ирсэн юм. Эдгээр хүчин зүйлийг харгалзан үзвэл Тоёота компани 2012-2013 оны санхүүгийн жилд 780 тэрбум иен буюу 8,6 тэрбум ам.долларын ашиг олохоор урьдчилсан төсөөлөл гараад байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан