Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Исламчууд эртний гар бичмэлүүдийг шатааж байна
Малийн Засгийн газрын эсрэг тэмцэж байгаа исламын дайчид Тибукту хотод эртний соёлын өв болсон гар бичмэлүүдийг шатаасан байна. Тус хотын дарга британийн The Guardian сонины сурвалжлагчид хэлэхдээ энэ гар бичмэл, дурсгалууд агуулахын хуучин барилга, судалгааны шинэ төв гэсэн хоёр газарт хадгалагдаж байсан. Францын цэрэг, засгийн газрын арми ойртож байгаа гэсэн мэдээгээр Зэвсэгт дайчид хоёуланг нь шатаасан гээд “Энэ гар бичмэл, дурсгалууд чинь зөвхөн Малийн төдийгүй дэлхий дахины өв соёл шүү дээ. Энэ бүхнийг  сүйтгэснээрээ эд дэлхийд заналхийлж байна. Бид энэ босогчдыг дарж авах ёстой” гэжээ. Зэвсэгт дайчид бас нутгийн иргэдийг алж хядан, хотын захиргааны барилгыг шатаасан байна.
Бараг 900 жилийн түүхтэй Тимбукту хотыг 2012 онд умард нутгийн исламын зэвсэгт дайчид эзэлж хяналтдаа аваад байгаа юм. Тус хотод ихэвчлэн араб, заримыг нь африк хэлээр бичсэн XIII зууны үед хамаарах нэг зуун мянга орчим хуучны дурсгал хадгалагдаж байсан юм. Чухам бүгдийг нь устгасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан