Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сармагчин сансарт нисгэжээ
Иран улс өнгөрсөн долоо хоногт сансарт пуужин хөөргөхдөө дотор нь сармагчин суулгаж явуулжээ. Тэд энэ тухайгаа нислэг амжилттай болж, сармагчин эсэн мэнд эх дэлхийдээ ирсний дараа л сая нэг дэлхий нийтэд зарлажээ. Дотооддоо хийсэн хиймэл дагуулаа анх 2009 онд сансарт хөөргөж байсан Иран улс 2010 онд хар, өт, яст мэлхий гээд жижиг амьтдыг амжилттай илгээж байсан бол энэ удаа арай том амьтан буюу сармагчинг илгээжээ. Сармагчингийн суусан пуужин 120 километрийн алсад хүрээд буцаж амжилттай газардсан байна. Ираны хувьд баярт энэ мэдээг барууны орнууд анхааралтай ажиглан судалж, бас санаа зовниж байна. Учир нь, сансарт хөөргөсөн пуужингийн толгойг цөмийн зэвсгийн пуужин хийхэд ч ашиглаж болох юм.
Иран улс 2019 он гэхэд сансарт хүн илгээх зорилготой ажиллаж байгаа юм.


1961 онд АНУ-ын сансарт хөөргөсөн шимпанзе
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан