Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хиллари Клинтон 20 жилийн алдсан нойроо нөхөж авна
Өнөө маргаашгүй Төрийн нарийн бичгийн даргын завгүй албаа хүлээлгэн өгөх гэж байгаа Хиллари Клинтон чөлөөндөө суугаад өнгөрсөн 10 жилийн улс төрийн амьдралынхаа тухай дурсамж ном бичихээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ түүнээс өмнө тэрээр өнгөрсөн 20 жилийн туршид алдагдсан дутуу нойроо гүйцээж авахыг хамгийн их хүсч байгаа гэнэ.
2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн олон нийтийн харж буй хатагтай Клинтон үнэхээр ч сүүлийн 20 жил олны нүдний өмнө ил алба ажил, өндөр үүрэг хариуцлага хүлээж ирсэн юм. Түүний нөхөр Билл Клинтон Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд тэргүүн хатагтайн өндөр үүрэг хариуцлага хүлээж байсан бол түүний дараа сенаторын завгүй алба  залгаж, хууль тогтоох байгууллагад ажилласан юм. 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө бараг жил шахам хугацаанд нам дотроо сунгаанд өрсөлдсөний эцэст Төрийн нарийн бичгийн даргын амаргүй албыг авсан билээ. Тийм ч учраас энэ бүхний эцэст бүтэн нойртой хонох нь Хиллари Клинтоны хамгаас их хүсэх зүйл байх нь гарцаагүй юм. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Нэг алдсан нойрыг хэзээ ч нөхөж болдоггүй биз дээ
Хамгийн их уншсан