Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт ирэх сарын 1-нээс эхэлнэ
Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” -ийн хүрээнд Хөдөлмөрийн төв бирж дээр ажил хайгчдыг бүртгэх, ажил олгогчидтой зуучлан ярицлага хийх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн төв биржэд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй 4000 орчим иргэн, ажил олгогчдоос 3978 ажлын байрны захиалга бүртгүүлжээ. Үүнээс ажил олгогчидтой ярилцлага хийсний үндсэн дээр одоогийн байдлаар 1420 ажил хайгч ажил олгогчидтой гэрээ хийж, мэргэжлийн сургалтад хамрагдахаар болсон байна.
Бүртгэл маргаашийг дуустал явагдах бөгөөд энэхүү тоо өсөх магадлал өндөр байгааг хариуцсан мэргэжилтнүүд хэлж байна.
Дээрх 1420 ажил хайгч Улаанбаатар хотод 15, хөдөө орон нутагт мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 25 төвд 40 мэргэжлээр суралцаж, эхний хоёр сарыг танхимд, үлдсэн гурван сарыг ажил олгогчын компанид дадлага хийх хэлбэрээр суралцана. Суралцах хугацаанд суралцагч бүр 140.400 төгрөгийн цалин авахын зэрэгцээ Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой ажээ.
Сургалт хоёрдугаар сарын 1-ээс албан ёсоор эхэлнэ. Сургалтын нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Дэд сайд Ж.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг болон албаны хүмүүс оролцох юм байна.
Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” -ийн хүрээнд Хөдөлмөрийн төв бирж дээр ажил хайгчдыг бүртгэх, ажил олгогчидтой зуучлан ярицлага хийх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн төв биржэд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй 4000 орчим иргэн, ажил олгогчдоос 3978 ажлын байрны захиалга бүртгүүлжээ. Үүнээс ажил олгогчидтой ярилцлага хийсний үндсэн дээр одоогийн байдлаар 1420 ажил хайгч ажил олгогчидтой гэрээ хийж, мэргэжлийн сургалтад хамрагдахаар болсон байна. Бүртгэл маргаашийг дуустал явагдах бөгөөд энэхүү тоо өсөх магадлал өндөр байгааг хариуцсан мэргэжилтнүүд хэлж байна.

0 Сэтгэгдэл