Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хүүхэд барьцаалж газар доорхи бункерт хорьжээ
АНУ-ын Алабама мужийн Мидлэнд-Сити хотод сургуулийн автобусны жолоочийг буудсан этгээд зургаан настай хүүхэд барьцаалан газар доорхи бункерт хорьсон байжээ. Гэмт хэрэгтэн энэ бункерийг амьдардаг газрынхаа орчимд хар салхинаас хамгаалах зорилгоор барьсан гэнэ. Тэрээр автобусанд орж нэг хүүхэдтэй хамт буулгахыг жолоочоос шаардаад татгалзсаных нь төлөө жолоочийг хэд хэдэн удаа буудаж хороогоод хүүхэд авч явсан байна. Хууль сахиулах байгууллагынхан түүнтэй 20 орчим цаг хэлэлцээр хийсэн ч ямар шалтгаантай, юу шаардаж байгаагаа хэлэхгүй байна. Хамгийн аюултай нь барьцаалагдсан хүүхэд өдөр тутам эм хэрэглэдэг нэгэн болохоор бие нь муудаж магадгүй тул төмөр хоолойгоор эм өгөх арга сэдэж байгаа юм байна.
Хэвлэлийн мэдээлж байгаагаар бол гэмт хэрэгтэн, Вьетнамын дайны ахмад дайчин 65 настай Жимми Ли Дайкс энэ дүүрэгт хоёр жилийн өмнө ирж газар доорхи хонгил барьж эхэлсэн юм гэнэ.
АНУ-ын Алабама мужийн Мидлэнд-Сити хотод сургуулийн автобусны жолоочийг буудсан этгээд зургаан настай хүүхэд барьцаалан газар доорхи бункерт хорьсон байжээ. Гэмт хэрэгтэн энэ бункерийг амьдардаг газрынхаа орчимд хар салхинаас хамгаалах зорилгоор барьсан гэнэ. Тэрээр автобусанд орж нэг хүүхэдтэй хамт буулгахыг жолоочоос шаардаад татгалзсаных нь төлөө жолоочийг хэд хэдэн удаа буудаж хороогоод хүүхэд авч явсан байна. Хууль сахиулах байгууллагынхан түүнтэй 20 орчим цаг хэлэлцээр хийсэн ч ямар шалтгаантай, юу шаардаж байгаагаа хэлэхгүй байна. Хамгийн аюултай нь барьцаалагдсан хүүхэд өдөр тутам эм хэрэглэдэг нэгэн болохоор бие нь муудаж магадгүй тул төмөр хоолойгоор эм өгөх арга сэдэж байгаа юм байна. Хэвлэлийн мэдээлж байгаагаар бол гэмт хэрэгтэн, Вьетнамын дайны ахмад дайчин 65 настай Жимми Ли Дайкс энэ дүүрэгт хоёр жилийн өмнө ирж газар доорхи хонгил барьж эхэлсэн юм гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























