Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Өмнөд Африкт галт тэрэг мөргөлдөж 350 хүн бэртэж гэмтлээ
Өмнөд Африкт өчигдөр хоёр гарт тэрэг мөргөлдсөнөөс 350 орчим хүн бэртсэний 150-ыг нь эмнэлэгт хүргэлээ гэж Франс Пресс агентлаг мэдээллээ.  Өмнө нь 200 хүн гэмтсэний 20 нь хүнд бэртсэн гэж мэдээлсэн юм. Хүмүүс ид ажил сургуульдаа явдаг их ачаалалтай үеэр нэг галт тэрэг зогсоол дээр зогсч байхад өөр нэг нь араас нь ирж мөргөжээ. Нэг галт тэрэгний машинч кабиндаа шахагдан хүнд бэртсэнийг гаргаж авах гэж аврагчид багагүй цаг зарцуулсан байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд олон тооны хүүхэд байсан гэж албаныхан мэдээллээ.
Урьдчилсан мэдээллээр дохиоллын системийн 25 метр зэс кабелийг хулгай авч дохионы гэрэл ажиллахгүй болгосон нь ослын шалтгаан болсон гэж байна.
Өмнөд Африкийн хот орчмын галт тэрэгний 90 хувь нь бүр 50 жил ашиглаж хуучирсан, хамгийн шинэ нь гэхэд л 1986 онд ашиглалтад орсон байдаг юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан