Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Британи гэр бүл тансаг байшингаа сарайнд хэдэн жил нуужээ
Британийн иргэн Алан Бисли гэргий Саратайгаа 800 мянган ам.доллараар үнэлэгдэх тансаг байшингаа хэдэн жилийн турш өвсний агуулахад нууж байжээ.12 жилийн өмнө Бисли Хэтфилд мужийн захиргаанаас ерийн л нэг өвсний сарай барих зөвшөөрөл авсан байна.
Харин үнэн хэрэгтээ энэ дотроо унтлагын гурав, зочны нэг өрөө, ариун цэврийн өрөө, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн өрөө бүхий тансаг орон сууц барьжээ. Ингээд энэ байшиндаа дөрвөн жил амьдарч байтал энэ нь илэрсэн байна. Эрх баригчдад түүний энэ татвараас зугтаах гэсэн оролдлого таалагдсангүй, шүүхэд өгч залилан мэхэлсэн хэргийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх болж байгаа гэнэ. Одоо Бисли албан ёсны зөвшөөрөлтэй сарайгаа буулгаж авч явахаас аргагүй болоод байгаа юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан