Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
71 градус хүйтэрдэг Оймякон тосгон
ОХУ-ын Якутын нутагт нэгдүгээр сард 50 градус хүйтэн байх нь хэвийн үзэгдэл. Ийм ч болохоор манай гаригийн хамгийн хүйтэн газар гэх нь ч бий. Харин эндэхийн Оймякон тосгон бол бүр хамгийн хүйтэн буюу  хасах 71 градус хүрдэг газар. Энэ өвөл бүр хасах 71,2 градус хүрч дээд амжилт тогтоосон. Өвөлдөө ингэж хатуурхдаг ч зуны долоо наймдугаар сард бол нэмэх 30 градус давж хална. Индигирка голын зүүн эрэг дээр байрлах энэ тосгонд ердөө л 500 хүн амьдарна. Өнгөрсөн зууны 20-30-аад онд энэ нутаг цаатнууд тархан амьдарч байсныг зөвлөлт засгийн үед удирдлага жолоодлоготой болгож тосгон байгуулсан нь энэ. Гэхдээ Якутын нийслэл Якутскаас хоёр өдөр явж хүрдэг.
Тосгон ганцхан дэлгүүртэй, тэгээд ч энд ямар нэгэн ургамал ургах нь муу болохоор хүмүүс нь ихэвчлэн буга, адуу, загасны мах л иднэ. Халаалтын нэгдсэн сүлжээ байхгүй, айлууд түлээ нүүрс түлнэ.

Сарын дундаж температур нь 54 градусаас дээш, ганцхан сургууль нь хасах 52 градусаас хэтрэхээр хичээлээ хаана. За тэгээд л үзэгний бэх хөлдөх, батарей, цэнэглэгчийн цэнэг ойр ойрхон дуусахаас аваад зам  нь цасанд хаагдах гээд бэрхшээл мундахгүй.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан