Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гамби улс ажлын дөрөв хоногтой болжээ
Африкийн Гамби улс ажлын дөрөв хоногтой болсныг Ерөнхийлөгч Яхя Жамме мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, одоо Гамбигийн ард иргэд баасан, бямба, ням гэсэн долоо хоногийн сүүлчийн гурван өдөр амрахаар болж байгаа юм.
1994 онд цус урсгасан төрийн эрхэнд гарсан тэрээр элдэв сонин хачин шийдвэр гаргаж байдгаараа алдартай нэгэн. Ийнхүү ажлын амралтын өдрүүдийг уртасгасан шалтгаанаа тайлбарлахдаа хүн амын олонхийг эзлэх лалын шашинтнууддаа мөргөл хийх цаг зав олгох, олон нийттэй харилцах, нийгэмших, мөн хөдөө аж ахуйн ажилдаа санаа тавих боломж нөхцөл олгох зорилготой гэжээ. Гамби улсын 1,8 сая хүн амын ихэнх нь лалын шашинтнууд бөгөөд баасан гариг тэдний хувьд мөргөлийн өдөр байдаг аж. Гэсэн ч энэ бол ажлын өдрийг багасгах шалтгаан биш, үүнээс болоод угаас дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Гамби эдийн засгийн хувьд илүү их хохирол амсана гэж  шинжээчид шүүмжилж байна. Даваагаас пүрэв гаригт 08:00-18:00 цаг хүртэл ажиллах хөдөлмөрийн хуваарь өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа аж. Энэ шийдвэр төрийн байгууллагад хүчин төгөлдөр хэрэгжих ба хувийн байгууллагууд ажиллах эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй гэнэ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
uneeheer teneg yasan neree heleh ug alga
tenegteech
Хамгийн их уншсан