Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа ЗГ:“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
Хиллари Клинтон дөрвөн жилийн дотор 112 оронд зочилжээ
АНУ-ын түүхэнд эмэгтэй улстөрчдөөс хамгийн өндөр байр сууринд хатагтай Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргын албаа хүлээлгэн өглөө. Хатагтай Клинтон АНУ-ын гадаад бодлогыг зангиддаг Төрийн департментийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд удирдахдаа сая шахам миль замыг туулж, 112 оронд зочилсон байна.  Түүний зөвхөн агаарт өнгөрүүлсэн цаг хугацаа гэхэд 2084 цаг буюу 86 хоног болж байгаа аж. Үүгээрээ тэрээр АНУ-ын хамгийн завгүй Төрийн нарийн бичгийн дарга хэмээн түүхэнд бичигдэж байгаа юм. Хиллари Клинтон өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэж хэлэхдээ “Дэлхий ертөнц одоо илүү аюулгүй болсон. 2009 онд анх энэ албыг хүлээж авч байсан үеэс илүү өөдрөг үзэлтэйгээр ажлаа өгч байна” гэжээ. Түүний халааг сенатор асан Жон Керри хүлээн авч, өчигдөр тангаргаа өргөсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан