Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
ФРАНЦЫН ПАРЛАМЕНТ ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙН ГЭРЛЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ
Францын үндэсний ассамблей “Бүгдэд зориулсан гэрлэлт” нэртэй шинэ хуулийн эхний зүйлийг батлав. Энэ зүйлд нь“ өөр хүйстэй  болон ижил хүйстэй хүмүүс гэрлэлтээ батлуулж болно” гэж заасан аж. Хуулийг дэмжиж 249 гишүүн саналаа өгсөн бол 97 нь эсэргүүцжээ. Ийнхүү олонхийн саналаар хуулиа батлуулсны дараа дэмжиж санал өгсөн гишүүд суудлаасаа босч “Тэгш эрх!” гэж уриа хашхиран алга ташин нэгэндээ баяр хүргэжээ. Ижил хүйстнүүд хоорондын асуудлыг ингэж шийднэ гэсэн амлалт нь Ерөнхийлөгч Франсуа Олландын хэрэгжүүлэх сонгуулийн өмнөх хөтөлбөрийн нэг хэсэг юм. Хуулийг хэлэлцэх явцад дэмжсэн эсвэл эсэргүүцсэн хэдэн арван мянган хүн оролцсон жагсаал Францын том хотуудад удаа дараалан гарч байсан. Хачирхалтай нь, парламентаар хуулийг хэлэлцэн батлуулахын эсрэг жагссан хүмүүсийн дотор ижил хүйстнээ сонирхогчдын эрхийг хамгаалагч цөөнгүй байсан юм. Тэд хуулийг дэмжиж байгаа ч парламент биш харин бүх нийтийн санал асуулгаар хэлэлцэн батлуулбал хожим эргэж харах, цуцлах зэрэг үйлдэл хийгдэхээс нэг мөр сэргийлнэ гэж үзэж байсан юм.
Б.Бадрал


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан