Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Францын нисэх хүчин Малийн умард нутагт агаараас цохилт өглөө
Францын цэргийн нисэх онгоцууд Малийн умард нутаг дахь Кидал хотод байгаа исламын зэвсэгт бүлэглэлийн байрлал руу агаараас цохилт өгсөн байна. Цэргийн 30 онгоц Алжирын хилээс холгүй орших Тессалит нэртэй уулархаг бүс нутагт байрладаг босогчдын дасгал сургуулилтын төв рүү дайрчээ. Тус улсад өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр айлчилсан Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Малийн умард нутаг дахь босогчдыг дарсны дараа  сэргээн босгоход франц улс тусламж үзүүлнэ гэж амлажээ. Франц улс засгийн газрын эсрэг босоод байгаа исламын зэвсэгт бүлэглэлийг дарах үйлст сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд тусалж байгаа юм. Өнгөрсөн лхагва гарагт франц, малийн цэргийн хүчин Кидал хотын нисэх буудлыг босогчдоос чөлөөлсөн ч туарегуудын эрхийн төлөө тэмцэж байгаа босогчид хотыг хяналтдаа байлгасаар байгаа юм.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан