Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Далай лам хөлбөмбөгийн багийнхандаа амжилт ерөөв
Буддын шашны тэргүүн XIV Далай лам Английн хөлбөмбөгийн “Bradford City” клубыг шийдвэрлэх тоглолтынх нь өмнө адислаж, амжилт хүссэн захидал илгээжээ. Хөлбөмбөгийн хоёрдугаар лигт тоглодог уг клуб дээрхийн гэгээнтнийг Лийдст ирээд байх үеэр нь клубынхээ тухай танилцуулж байсан бөгөөд лам намрын орхимж хувцастай ижилхэн хүрэн, шаргал өнгийн өмсгөлтэй Брэдфорд Ситигийнхэн түүнд 14 номерын өмсгөлөө бэлэглэж байсан юм. Дээрхийн гэгээтэн 14 дүгээр Далай лам учраас бэлгэшээж энэ дугаарыг нь өмсгөл дээр хадсан байна. Ийнхүү Брэдфорд Ситигийн гишүүн болсон Далай лам саяхан багийнхандаа амжилт ерөөсөн захидал илгээсэн нь тэдний хувьд санаанд оромгүй бэлгэшээлтэй явдал болж, багийнхан тун баяртай байгаа гэнэ.  Тэд энэ сарын 24-нд Свэнси Стигийн эсрэг тоглох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан