Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Барсын хийдэд очвол айх уу
Тайландын нийслэл Бангкокоос холгүй хоёр цаг яваад хүрэх газарт “Барсын хийд” оршино.  Энд лам хуврагууд нь хэдэн арван бартай хамт амьдардаг болохоор “Барсын хийд” гэж нэрлэсэн нь энэ.
Энэ хийд тосгоны оршин суугчдын ойгоос олсон  барын бамбарыг анх 1999 онд хүлээн авч байсан бол 2011 он гэхэд 85 бар, түүний 40 нь янз бүрийн насны бамбартай болжээ. Бар, бамбарууд ихэвчлэн торон дотор байдаг байснаа 2011 оны зун барсдаа зориулсан арал бий болгож, торноос нь чөлөөлжээ.

 Энэ арал 1000 акр хэмжээтэй болохоор барсууд бүр чөлөөтэй. Эндхийн барс их тансаг, тахианы чанасан мах, муурын бэлэн хоол  иднэ. Хийдийн хамбын хэлснээр бол барсаа хооллоход эднийхэн  өдөрт лавтай 100 ам.доллар зарцуулдаг гэнэ. Хийдэд өдөртөө эргэл мөргөлчдөөс авахуулаад, жуулчин гээд 300-600 хүн зочилж ирнэ. Хийдийн орчмыг үзэхэд дунджаар 2,5 цаг зарцуулна.

Барс нь хар багаасаа хүмүүстэй цуг амьдарч, өссөн болохоороо ч тэр үү, аялагч жуулчин, гаднын хүмүүс рүү халдахгүй, айж бэргэхгүй.
Энэ хийдийн эзэмшил нутагт ганцхан бар ч биш өөр олон төрлийн 300 гаруй амьтан бий. Буга, нэг бөхт тэмээ, сармагчин, үхэр гээд л.... Нэг ёсондоо энэ хийд амьтдын жаргалын орон доо.












0 Сэтгэгдэл
goy gazar bna ochij vzxiimsaan kkk goy bxdaa te
goy gazar bna ochij vzxiimsaan kkk goy bxdaa te
xaa saigvi too tolgoi ni tsoorch yadaj bga amitdiin 1 xed ni ch gesen yaxav dee
Хамгийн их уншсан