Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ираны ерөнхийлөгчийг сармагчинтай зүйрлэсэн Жон Маккейн хэл аманд өртөв

АНУ-ын сенатын гишүүн, 2008 онд ерөнхийлөгчийн суудлын төлөө Барак Обаматай өрсөлдөж байсан Жон Маккейн  Ираны ерөнхийлөгчийг сармагчинтай зүйрлэснийхээ төлөө шүүмжлэл хүлээгээд байна. Даваа гарагт Ираны ерөнхийлөгч Ахмадинежад сансрын үндэсний хөтөлбөрийнхөө хүрээнд сансарт удахгүй хүн нисгэхэд бэлэн байна гэж мэдэгдсэний дараа Маккейн “Ахмадинежад сансарт ниссэн анхны ирэн хүн болохыг хүсч байх шиг байна. Гэхдээ тэр өнгөрсөн долоо хоногт нисээд ирээ биз дээ” гэж твиттертээ бичжээ. Тэр нь өнгөрсөн долоо хоногт иран сармагчин суулгасан хөлөг хөөргөж тэр нь амжилттай болсныг хэлсэн хэрэг байна.

Ийнхүү түүний бичсэн нь арьсны өнгөөр ялгаварласан хэрэг болон ихээхэн шүүмжлэл дагуулж эхлэхэд Маккейн өөрөө энэ бол зүгээр наргиа байсан, хүмүүс ойлгосонгүй л дээ гэсэн хариу өгчээ. Сенатын гишүүн, нэг намынх нь нөхөр Жастин Эмаш “Дуугүй бөайдаггүй юм гэхэд, арьсны өнгөөр ялгаварласан шоглол хэлэхгүй байж болох л байсан даа” гэсэн байна.
Маккейн ер нь исламын орнуудын талаар хатуухан үг хэлчихдэг нэгэн. Түүгээр ч барахгүй Оросыг “Их найм”-аас гарах тухайд тэдний  удирдагчдыг Муаммар Каддафитай зүйрлэж байсан удаа бий.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан