Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ “Standard & Poor’s”-ийг шүүхэд өгнө
АНУ-ын Засгийн газар
“Standard & Poor’s” рейтингийн агентлагийг шүүхэд өгөх болсноо Хууль
зүйн яамаараа дамжуулан мэдэгджээ. Улс орнууд, банк санхүүгийн
байгууллагын зээлжих зэрэглэлийг тогтоодог дэлхийн хамгийн алдартай
агентлагуудын нэг “Standard & Poor’s”-ыг шүүхэд өгөх болсон шалтгаан
нь 2008 оны хямралыг урьдчилж харалгүй, АНУ-ын эдийн засагт өндөр
үнэлгээ өгсөнтэй холбоотой гэнэ. 2007 онд АНУ-д моргейжийн зах зээлээс
үүдэлтэй хямрал тохиолдож, улмаар дэлхийн эдийн засгийг бүхэлд нь
хамарсан билээ. Гэтэл “S&P” агентлаг тэр эрсдлийг олж хараагүйгээр
барахгүй моргейжид суурилсан үнэт цаасанд өндөр рейтинг тогтоож байсан
нь зах зээлд бодит бус мэдээлэл тарааж, улмаар хямрал газар авахад
нөлөөлсөн гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа аж. Тийм ч учраас зээлжих
зэрэглэлийн агентлагийн эсрэг заргалдаж байгаа анхны улс болж байна.
Харин “S&P” үүнийг ямар ч баримт нотолгоогүй, хууль эрх зүйн хувьд
боломжгүй үйлдэл гэж үзэж байгаа аж.

боломжгүй үйлдэл гэж үзэж байгаа аж. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл