Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Амьжиргааны өртөг хамгийн өндөр хотуудыг Токио тэргүүллээ
Японд дифляц болж, иений ханш суларсаар байгаа ч хотууд нь амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хэвээр л байна. “Economist Intelligence Unit”-ээс явуулдаг дэлхийн хотуудын амьдралын өртөг зардлын судалгаагаар Японы Токио, Осака хотууд тэргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Японы эдгээр хот дэлхийн хамгийн үнэтэй хотуудаар дахин тодорчээ. Японы араас Австрали амьдралын хамгийн өндөр өртөгтэй орны нэг гэдгээ энэ жилийн судалгаагаар бас л харуулжээ.  Тус улсын Сидней, Мельбурн хотууд хамгийн өндөрт өртөгтэй 10 хотын жагсаалтад багтсан юм. Эдгээр хотуудад амьжиргааны өртөг зардал өмнөх жилүүдийнхээс даруй 1-4 байраар дээшилсэн байна. Харин өмнөх жагсаалтуудыг ихэвчлэн тэргүүлдэг байсан Швейцарийн Цюрих дэх амьжиргааны зардал зургаан байраар доошилж,  долоод орсон бол Женевийнх долоон  байраар ухарч, аравдугаарт бичигддэг болжээ. Хүний хамгийн өргөн хэрэглээний 160 бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг тооцож байж гаргадаг дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтыг толилуулж байна.

Амьжиргааны өртөг хамгийн өндөр хотууд

1.    Японы Токио /+1/
2.    Японы Осака /+1/
3.    Австралийн Сидней /+4/
4.    Норвегийн Осло /+1/
5.    Австралийн Мельбурн /+4/
6.    Сингапур /+3/
7.    Швейцарийн Цюрих /-6/
8.    Францын Парис /-2/
9.    Венесуэлийн Каракас /+25/
10.    Швейцарийн Женев /-7/

Амьжиргааны өртөг хамгийн бага хотууд


1.    Пакистаны Карачи
2.    Энэнтхэгийн Мумбай
3.    Энэтхэгийн Шинэ-Дели
4.    Балбын Катманду
5.    Алжирын Алжир
6.    Румыний Бухарест
7.    Шри-Ланкийн Коломб
8.    Панамын Панама хот
9.    Саудын Аравийн Жедда
10.    Ираны Тегеран
0 Сэтгэгдэл
Gol n Ulaanbaatatar haana n yavn aa?
ENE LISTED MOSKVA BAIXGUI BAINA GEJ V DE
Хамгийн их уншсан