Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МИАТ-д Үндэсний агаарын тээвэрлэгч статус олгохоор болов
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр “МИАТ” компанид үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгох гэсэн заалтыг тогтоолын төсөлд оруулах эсэх асуудлаар санал хураалт явуулсан. Зам тээврийн сайд А.Гансүхийн тайлбарласнаар, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжид улс бүр үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх талаар тусгасан байдаг юм байна. Үндэсний аюулгүй байдал, агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс улс орнуудад төрөөс үндэсний агаарын тээвэрлэгчээ урт хугацаагаар дэмжин ажиллуулж, өөрийн орны төрийн далбааг нааж ашиглах зөвшөөрөл олгох тухай ч зөвлөмжид дурдсан байдаг гэсэн юм. Харин энэ саналыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжив. Ингэснээр МИАТ компанид үндэсний агаарын тээвэрлэгч хэмээх статусыг зүүх эрхтэй болж байгаа юм.
Мөн тус банйгын хорооны хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд аймаг, сум, хот, тосгодыг хөгжүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлжээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганд багтаан танилцуулахаар болсон юм.
Тус байнгын хорооны хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн гаргасан уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахаар болж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр “МИАТ” компанид үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгох гэсэн заалтыг тогтоолын төсөлд оруулах эсэх асуудлаар санал хураалт явуулсан. Зам тээврийн сайд А.Гансүхийн тайлбарласнаар, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжид улс бүр үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх талаар тусгасан байдаг юм байна. Үндэсний аюулгүй байдал, агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс улс орнуудад төрөөс үндэсний агаарын тээвэрлэгчээ урт хугацаагаар дэмжин ажиллуулж, өөрийн орны төрийн далбааг нааж ашиглах зөвшөөрөл олгох тухай ч зөвлөмжид дурдсан байдаг гэсэн юм. Харин энэ саналыг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжив. Ингэснээр МИАТ компанид үндэсний агаарын тээвэрлэгч хэмээх статусыг зүүх эрхтэй болж байгаа юм. Мөн тус банйгын хорооны хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд аймаг, сум, хот, тосгодыг хөгжүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлжээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганд багтаан танилцуулахаар болсон юм.
Тус байнгын хорооны хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн гаргасан уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахаар болж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
0 Сэтгэгдэл























