Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ХОЙД СОЛОНГОСЫН АРМИ САЯ ХҮНТЭЙ
Хойд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж АНУ-ыг ялгавартай бодлого явууллаа гэж буруутгажээ. БНАСАУ-ыг хиймэл дагуул хөөргөсний төлөө хориг арга хэмжээ авсан атлаа Өмнөд Солонгосыг мөн адил пуужин хөөргөж, сансарт хиймэл дагуул гаргахыг бүх талаар дэмжин ялгавартай хандаж дээрэлхсэн гэв. Мөн Америк маягийн сэтгэлгээ, америк стандарт нь бусад оронд үйлчилж, нөлөөлж болох ч БНАСАУ-д хэзээ ч нөлөөлж чадахгүй гэсэн байна. Энэ бүхний хариуд нь Хойд Солонгос эрс шийдэмгий хариу цохилт өгнө гээд ойрын хугацаанд цөмийн дэлбэрэлт хийж үүнийгээ харуулахаар болов. Мөн НҮБ –ын зүгээс өөрийнх нь эсрэг аваад байгаа хориг арга хэмжээ хэрэгжүүлэхэд Өмнөд Солонгосыг оролцвол шууд мэдрэгдэх хариу арга хэмжээ авна гэлээ. Хойд Солонгос үе үе энэ мэт сүржин мэдэгдэл хийдэг болохоор тоохгүй орхиж болох. Гэвч энд олон “но” бий болохоор нухацтай хандахаас өөр аргагүй.
Юуны өмнө Солонгосын дайн дуусаагүй, галаа түр зогсоосон байдалтай байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр галаа түр зогсоохоо болилоо, буцаагаад нээлээ гэхэд л дайн ахиад дэгдэх аюултай. Хоёрдугаарт, Хойд Солонгос нь хоёр ч удаа цөмийн дэлбэрэлт хийж, цөмийн зэвсэгтэй улс болсон гэдгээ дэлхийн даяар мэдэгдсэн. Гуравдугаарт, оны өмнө пуужин , харваж дургүй нь хүрвэл цөмийн зэвсгээ Америкт хүргэн дэлбэлэх чадвартай гэдгээ харуулаад авсан юм. Дөрөвт, Хойд Солонгосын арми нь байлдах чадвараараа дэлхийд тэргүүлдэг армийн нэг.
Үүнээс гадна Хойд Солонгос шаардлагатай гэж үзвэл хэнээс ч айж эмээлгүйгээр шууд гал нээх чадвартай гэдгээ удаа дараалан харуулсаар ирсэн. 2010 онд Өмнөд Солонгосын Енпхөндө арлыг их буугаар буудаж дөрвөн хүний аминд хүрсэн жишээ үүнийг бүгдэд ойлгомжтой харуулсан. Хэрвээ дайн боллоо гэж бодоход ямаршуу байдал үүсэх вэ гэдэг үнэхээр анхаарал татах зүйл.
Өмнөдийн солонгосчууд Батлан хамгаалах салбартаа Хойдохоосоо дутахааргүй их хөрөнгө зарцуулдаг. Бүр тодруулбал жилдээ 24,9 тэрбум ам.доллар үрдэг. Дээр нь Өмнөд Солонгос эдийн засгийн чадвар, боломжийн хувьд дэлхийн тэргүүлэгчдийн нэг. Зэвсэглэлдээ асар их анхаарал тавьсаар ирсэн бөгөөд гол төлөв Өрнөдийн хамгийн орчин үеийн зэвсэг, байлдааны технологийг худалдан авч ашигладаг. Өөрсдөө ч электроникийн салбарт тэргүүлэгч тул үүнийгээ армийн зэвсэглэлд түлхүү ашиглахыг хичээдэг.

Жишээлэхэд, сумны нисэлтээр эсрэг талын их бууны байрлалыг тодорхойлдог  “AN/TPQ-37” радарыг Шведээс худалдан авсан. Турктэй хамтран орчин үеийн танк үйлдвэрлэхээр ажиллаж байгаа. Америкаас жил болгон зэвсгийн асар их хэмжээний дэмжлэг авдаг. 500 мянган цэрэгтэй болохоор Өмнөд Солонгосынх дэлхийн хамгийн том армийн нэг. Үүний дээр энэ улсад тогтмол байрлаж байдаг АНУ-ын армийн 30 мянган хүний бүрэлдэхүүнтэй бааз бий. Мөнгө, технологийн давуутай байдлын жишээ нь Өмнөд Солонгосын байлдагчийн хувцаслалт, зэвсэглэл дээр хамгийн ихээр харагддаг гэж болно. Өмнөд Солонгосын армийн албан хаагч болгон 980 мянган вонын үнэтэй америк автоматтай, 14 мянга 750 вонын үнэтэй дүрэмт хувцастай, 190 воны үнэтэй хуягласан дуулгатай, тус бүр 24 мянган вонын гранаттай, шөнийн харааны хэрэгсэлтэй.
Эдийн засгийн хувьд хүндхэн байдалд байгаа Хойд Солонгосын тал байлдагч болгоноо шөнийн харааны дурангаар хангаж чадсан нь юу л бол. Кевлараар хийсэн дуулга ч гэсэн Хойд Солонгосын жирийн байлдагч нарын хувьд мөрөөдөл төдий биз. Зэвсэглэлийн чанар, төвшин, үнэ, гадаадын тусламж дэмжлэг гээд олон зүйлээрээ Өмнөд нь илэрхий давуу болохоор Хойд Солонгос нь дуугүй л байвал барав гэсэн сэтгэгдэл төрж болох. Гэвч байдал огт өөр.
Хойд Солонгосын арми хүн хүчээрээ Өмнөдийнхөөс даруй хоёр дахин их. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Хойд Солонгос нь нэг сая 200 мянган хүнтэй армитай. Хэдийгээр хуучны Зөвлөлт эсвэл  Хятадаас хуулбарлаж, зээлж авсан техник технологитой гэгддэг ч орчин үеийн армид байх ёстой бүх л салбар, чиглэлүүд эднийд байна. Хуурай замын цэрэг, байлдааны нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчин, пуужинт зэвсэгт хүчин, цөмийн зэвсэг, агаарын дайралтаас хамгаалах хүчин гээд.
Оросоос эхлээд Америк, Хятад хүртэл улс болгон тусгай хүчний анги, нэгтгэлтэй л байдаг бол Хойд Солонгос нь тусгай хүчний армитай цорын ганц улс. Дайн байлдааны үеэр дайсны ар талд хорлон сүйтгэх ажиллагаа явуулах 100 мянган хүн тушаал хүлээгээд байлдааны бэлэн байдалд байдаг гэсэн үг. Хойд Солонгос нь жилдээ 200 мянган буу, 3000 их буу, 200 танк, 400 хуягт машин үйлдвэрлэж чаддаг. Мөн шумбагч онгоц, бүх төрлийн байлдааны усан онгоцыг өөрсдөө төвөггүй үйлдвэрлэчихдэг. Зөвхөн батлан хамгаалах салбарт зориулан ажилладаг 90 гаруй үйлдвэр ажиллаж байна. Эдгээрээс маш олон нь уулархаг бүсэд, газрын гүнд байгуулагдсан, бөмбөгдөлтөөс сэргийлэгдсэн.
Хойд Солонгос нь хуучин Оросын технологийг өөрчлөн өөрийн болгож сайжруулсан пуужингаа Иран, Пакистан гэх мэт цөөнгүй улсад зардаг  нь технологийн төвшнийг нь харуулж байна. Японы мэргэжилтнүүдийн дүгнэснээр Хойд Солонгосын пуужингийн тусгал 10 мянган км-т хүрсэн. Ер нь, Хойд солонгосчууд жилдээ 100 сая ам.долларын зэвсгийг экспортлодог гэхээр энэ улсын батлан хамгаалах салбарын үйлдвэрүүдийн боломж ямар вэ гэдгийг харуулж байгаа хэрэг. Энэ бүхэнд үзэл суртлын хүч гэж нэг юм байна.  Хойд зүгийн солонгосчуудыг төрсөн цагаас нь эхлэн Америкийн империалистууд, тэдний гар хөл болсон өмнөдийн эсрэг мэдээллээр “бөмбөгдөж” байдаг. Тиймээс үнэнч байдлаараа Хойд Солонгосын армийн байлдагч лалын хэт явцуу үзэлтнүүдийн бэлддэг амиа золиослогч нараас дутахгүй гэж зарим мэргэжилтэн дүгнэдэг.
Ингэж их зэвсэг, уур хилэн задарч дайн үүсвэр үр дагаврыг нь төсөөлөхөд ч бэрх. Япон, Өмнөд Сологос, Хятад, Орос гээд дэлхийн хамгийн том эдийн засагтай улсад ийм дайн шууд нөлөөлөх болохоор хохирол нь дэлхийн хэмжээнд мэдрэгдэж, нөлөөлөх нь гарцаагүй. Мөнгө, хөрөнгө ч дүүрч. Хоёр талаас зөвхөн одоо армид алба хааж байгаа хүмүүсийн тоо нь бараг хоёр саяд дөхөж байгаа болохоор ямар их цус асгарах нь ойлгомжтой. Тиймээс хорио цээрийг арга хэмжээ авч, дарамтлах замаар ард Аюуш шиг шахаан доогуур мөлхүүлэх гээд байхын оронд дипломат аргыг түлхүү хэрэглэх дээр голчлон анхаарах хэрэгтэй байх.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
монголчууд минь дээ хойдуулыг ухааруулах гээд юүхэв. өөрсдийгөө хичээе
Өмнөд Солонгосын армийн албан хаагч болгон 980 мянган вонын үнэтэй америк автоматтай, 14 мянга 750 вонын үнэтэй дүрэмт хувцастай, 190 воны үнэтэй хуягласан дуулгатай, тус бүр 24 мянган вонын гранаттай, шөнийн харааны хэрэгсэлтэй. ene deer vnee zob bichmee yum aa 9saya 800myanga-iin vnetei byy.140750wonii vnetei xybtsas.1saya 900myangiin vnetei hyayglasan duulga.tus bvr 240myangiin vnetei granat shdee
Хамгийн их уншсан